Хэвлэл мэдээлэл

Супер Вижн Кабел ХХК

Супервижн кабелийн телевиз нь 1998 онд байгуулагдсанаар мэдээллийн эрин зуунд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг Монголчууддаа олгосон юм. Бид дэлхийд нэр хүнд бүхий HBO, Cinemax, AXN, Discovery Channel, Geographic Channel, MTV Asia, Nickelodion, CNN, Cartoon network, NHK, Animax зэрэг сувгуудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.  

Манай кабелийн телевиз дэлхийд алдартай 47 сувгийг 3, 4, 5, 11, 12, 13, 14, 15-р хорооллууд болон Оддын хотхон, 220 мянгат, Голомт, Royal Castle, Шинэ төгөл, Four Seasons Garden (Japan Town), Marshаll Town, Зайсан хороолол зэрэг Улаанбаатар хотын өндөр зэрэглэлийн орон сууц, цогцолбор,хороолол,зочид буудалд үйлчилгээгээ түгээж,  хэрэглэгчдийнхээ оюуны хэрэгцээнд томоохон хөрөнгө оруулалт хийдэг билээ. Мөн 12 сувгийг MMDS системээр буюу агаараар нийт Улаанбаатар хотын хэмжээнд чанар стандартын өндөр түвшинд хүргэн үйлчилж байна.

Дэлхийд алдартай теле сувгуудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн хувьд өөрийн хэрэглэгчиддээ чанар стандартад нийцсэн дуу дүрсний өндөр түвшний бүтээлийг  хүргэдгээрээ бусад кабелийн телевизүүдээс ялгарч чаддаг. Тиймээс манай телевизийг Монгол дахь элчин сайдын яам болон томоохон зочид буудал, цогцолборууд нэр хүнд бүхий албан байгууллага, хувь хүн сонгон үздэг. Монголд анх удаа тоон системд шилжсэнээр 110 хүртэлх сувгийг нэг дор хүлээн авч, өөрийн хүссэн сувгаа сонгон үзэх боломжтой боллоо. Дэлхийн шилдэг кинонууд, хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл, спортын сэтгэл хөдлөм үйл явдлууд, дуу хөгжим, танин мэдэхүйн хамгийн шилдэг нэвтрүүлгүүдийг дуу дүрсний өндөр түвшинд хүлээн авах боломжийг Супервижн кабелийн телевиз олгож байгаа юм.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд интернэт холболтын үйлчилгээ эрхлэх болсноор 2010 оноос эхлэн Монгол Улсын Оюуны Өмчийн Газар болон Харилцаа Холбоо Зохицуулах Хорооноос тавьсан стандарт шалгууруудыг мөрдлөг болгон, хэрэглэгчиддээ чанартай шинэлэг үйлчилгээг хүргэж эхэллээ.
Супервижн кабелийн телевизүйлчилгээний 3 цэгээр үйл ажиллагаагаа түгээж байна.

Манай үйлчилгээний цэгүүдийн хаяг:

XIII хороолол 3-р байр,  Энхтайваны өргөн чөлөө-43, БЗД, Улаанбаатар хот  Утас: 455082 /24цаг/

SONY төв, 1-р 40 мянгат 76-р байр, Энхтайваны өргөн чөлөө, ЧД,  Улаанбаатар хот  Утас: 320218 /ажлын цагаар/

Наран Март ХХК, 1-р хороо, БГД, Улаанбаатар хот  Утас: 363451 /ажлын цагаар/

Факс: 976-11-363616,

И-мэйл: service@supervision.mn

Веб сайт: www.supervision.mn

SBN Телевиз

Хаяг:
“SBN ” телевизийн байр, Хувьсгалчдын зам гудамж , БГД, Улаанбаатар хот  Утас: 363616 /ажлын цагаар/