Авъяаслаг Наранчууд “Наран Talent 2013” Урлагийн Их Наадмаа тэмдэглэлээ

Өдөр бүр бизнесийн талбарт мэдлэг оюунаа уралдуулдаг Монголын Худалдааны салбарын тэргүүлэгч Нарангийн хамт олон 2013 оны 11-р сарын 23-ны өдөр “Наран Talent 2013 Урлагийн Их Наадмаа зохион байгуулж амжилт бүтээлийн төлөө тэмүүлэлтэй мэргэжил нэгт нөхдөөсөө шилдэгийн шилдэг Авъяаслаг Наранчуудаа шалгарууллаа.

Сэтгэлд хоногшсон дуу хуур эгшиглэн, чадварлаг бүжигчдийн уян налархай хөдөлгөөн үзэгч олны сэтгэлийг сэргээн, “Миний Наран, Манай Наран” сэдэвт жүжигчилсэн тоглолт гээд “Наран Talent 2013” санаанд оромгүй чадварлаг үзүүлбэрүүдээр дүүрэн гэнэтийн бэлэг болсон юм.

Энэхүү урлагийн их наадамд Наран Группийн 9 салбар компаний 130 гаруй ажилтан албан хаагчид авъяас чадвараараа өрсөлдсөн бөгөөд

1-р байранд Наран Фүүдс ХХК

2-р байранд Интер Кюзин ХХК

3-р байранд Наран Их Дэлгүүр ХХК –ийн хамт олон урлагийн авъасаараа бусдыгаа тэргүүлэн “Наран Talent 2013”-ийн шилдэгийн шилдэг багуудаар тодорлоо. Мөн түүнчлэн шилдэг номенацуудыг “Наран Talent 2013 -ын хөтөлбөрийн дагуу шалгаруулсан юм.

Шилдэг Мэндчилгээ- Наран Бьюти Уорлд ХХК

Шилдэг Бүжиг- Интер Кюзин ХХК

Шилдэг Дуу- Наран Фүүдс ХХК

Шилдэг Гэрийн Даалгавар- Наран Их Дэлгүүр ХХК -ууд тус тус шалгаран Группийн ажилчдаа хошуучлан бизнесийн хэлэлцээрийн ширээний ардаас л бие биенээ мэддэг хамт олондоо өөр нэгэн дүр төрхөө харуулж чадсан юм.

Эх орныхоо хөгжил дэвшилд Групп, компани хамт олноороо өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа Нарангийнхан жавартай өвлийн нэгэн өдөр цаг үеэсээ түрүүлэн алхсан завгүй хэмнэлээсээ чөлөө авч бие биесийнхээ ур чадвар, мэдлэг оюун, авъяас чадварыг шалгаруулахад цаг заваа зориулжээ.  

“Наран Talent 2013”-т идэвхи санаачлагатай оролцсон авъяаслаг Наранчууд болоод тэднийг халуун сэтгэлээр хөгжөөн дэмжихээр ирсэн үзэгчиддээ баярлаж талархсанаа илэрхийлэх нь зөв буйзаа. Энэ л өдөр хамт олны халуун дулаан уур амьсгалаар хүрээлүүлсэн Нэг Гэр Бүл- Нэг Хамт Олон маань ирэх он жилүүдийн эрч хүч, урам зоригоо олж авсан гэдэгт итгэлтэй байна.

Ингээд дараа жилийн “Наран Talent 2014”-өөр улам олуулаа, илүү эрч хүчтэйгээр дахин уулзацгаая.