Нийтийн хоол

“Интер Кюзин”ХХК

Бидний уриа: “Давтагдашгүй амтыг таньд бэлэглэе”

        ИнтерКюзин” ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд Ази Номхон далайн орнуудад нэрд гарч буй Сингапур Улсын франчайз сүлжээ “ТайЕкспресс”, “НьюЙорк НьюЙорк” ресторануудыг Монголд анх удаа оруулж ирээд байна.

        Мөн та бидний эртний танил, жаран жилийн түүхт “Туул” рестораныг олон үндэстний хоолоор үйлчлэх, шинэлэг өнгө төрхтэйгөөр нээн ажиллуулж байгаа юм. Манай хамт олон шинэ амт, тохилог орчин, найрсаг үйлчилгээг санал болгож байна.

NEW YORK NEW YORK RESTAURANT PUB

     Эрх чөлөөг эрхэмлэгч НьюЙорк хотын уур амьсгал, өнгө төрхийг илэрхийлсэн, тав тухтай орчинд Америкчуудын амтархан иддэг аварга том “Yankee burger”, “Crazy Dog” зэрэг 99 нэр төрлийн хоол, амтат коктэйль, шар айраг, ундаагаар манай ресторан та бүхэнд үйлчлэх болно.

Мөн амьд хөгжмийн тоглолт үзэн, алжаал ядаргаагаа тайлж, ширээний хөл бөмбөг, биллиард тоглож чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх боломжтой юм.

New York New York ресторан паб нь захиалгаар үйлчлэх VIP өрөө, Wireless интернет орчин, амьд хөгжим, рок, поп хамтлаг, дуучдын тоглолтыг тухлан үзэх боломжийг бүрдүүлээд байна.

 

“NEW YORK NEW YORK" RESTAURANT PUB

Хаяг: Наран Плаза 6-р давхар, Чингисийн өргөн чөлөө 29, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Утас: 70113541 Факс: 70113540

Веб сайт: www.newyorknewyork.mn

THAI EXPRESS THAILAND RESTAURANT

     Ер бусын нууцлаг бөгөөд бишрэм, гайхамшигтай нэгэн газар бол Тайланд орон юм. Тай үндэстэн нь олон зуун жилийн түүхтэй, язгуурт хаад, эрхэмсэг хатадын тухай баялаг домогтой улс бөгөөд уянгат дуу, уран бүжиг, амт төгөлдөр тансаг хоолоор дэлхий дахинд нэр нь түгсэн байдаг.

        Тай үндэстний соёлыг агуулсан намдуу тайван орчинд дэлхийд нэр нь түгсэн Том Ям шөл, Пак Тай, Квей Тэу, Тай Лакса зэрэг амт чанар төгөлдөр, тансаг зоогийг Тай Синха шар айрагаар даруулан зооглох боломжийг THAI EXPRESS RESTAURANT олгож байна.

Ази Номхон Далайн орнуудад алдаршиж буй THAIEXPRESS Франчайз ресторан нь эрхэм үйлчлүүлэгч таны эрүүл мэнд, залуу сайхан дүр төрхөө хадгалахад тустай далайн гаралтай хоолны давтагдашгүй амт, Тайландын шар айраг, цэвэр жимсний шүүс, Wireless интернет орчин зэрэг хаана ч байхгүй онцлог үйлчилгээг танд хүргэнэ.

 “THAI EXPRESS” RESTAURANT

Хаяг: Наран Плаза 5-р давхар, Чингисийн өргөн чөлөө 29, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Утас: 70113541 Факс: 70113540

Веб сайт: www.thaiexpress.mn

TUUL INTERNATIONAL FUSION RESTAURANT

   

     Нийслэлчүүдийн дотны танил жаран жилийн түүхт Туул ресторан цоо шинэ өнгө төрхтэйгөөр их хотынхондоо эргэн ирлээ. Тухлаг орчинд олон үндэстний хоол зооглон, амьд хөгжмийн тоглолт үзэн, амьдралын мартагдашгүй мөчөө манайд өнгөрүүлэхийг бид санал болгож байна. Туул ресторан олон үндэстний хоолыг зөвхөн таны таашаалд нийцүүлэн бэлтгэн өгөх боломжтойгоороо бусдаас ялгарч чадна.

        Та манайхыг зорин ирэхдээ бидний бэлтгэсэн тусгай зогсоолд авто машинаа байрлуулж, Wireless интернет орчин, VIP өрөө, Coffee shop-оор тав тухтай үйлчлүүлэх боломжтой юм. Мөн бид өглөө, өдөр, оройн хоолны цуглуулгаар захиалга авч, хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүллээ.

TUUL INTERNATIONAL FUSION RESTAURANT

 Хаяг: Барилгачдын талбай № 1, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот

Утас: 70111712 Факс: 70111713

Веб сайт: www.tuulrestaurant.mn

LA GRIGLIA DI MILANO ITALIAN RESTAURANT

     La Griglia Di Milano Итали ресторан нь 2012 оны 6-р сард нээлтээ хийсэн бөгөөд 80-100 хүн хүлээн авах чадалтай Итали хоолны мэргэжлийн Филлипин тогооч, чадварлаг ажилчин хамт олонтой дээд зэрэглэлийн ресторан юм. Хүлээн авалт, баяр ёслолын үйл ажиллагаанд тохирсон заалтай ба амьд хөгжим болон бүх төрлийн дууны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон жинхэнэ Итали хэв маягийн ресторан юм.

Мэргэжлийн Филиппин тогоочийн хийсэн төрөл бүрийн амтат Пицца болон Итали маягийн стейкийг манай ресторанд амтархан зооглоно уу.

Хүлээн авалт бүрт нийцүүлэн гаргасан тусгай меню

Коктейл

Баярын амтат бялуу

Бүжгийн талбай

  Сүүлийн үеийн гэрэлтүүлэг, хөгжим хэрэгсэлтэй тайз

  Амьд хөгжмийн хамтлаг зэргийг санал болгож байна

LA GRIGLIA DI MILANO ITALIAN RESTAURANT

 Хаяг: Наран Молл Худалдааны төв 2-р давхар, Сөүлийн гудамж, Улаанбаатар хот

Утас: 70111712

Веб сайт: www.intercuisine.mn

SHIBUYA TEPPANYAKI JAPANESE RESTAURANT

     Shibuya Teppanyaki  Япон хоолны ресторан нь 2012 оны 5-р сард Наран Молл Худалдааны төвд нээгдсэн. Ресторан нь дотор зааландаа 80-100, гадна терасст 100-200 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай, дээд зэрэглэлийн, орчин үеийн, тав тухтай орчин бүхий, тансаг Япон ресторан юм.  Shibuya Teppanyaki нь олон жилийн туршлагатай, мэргэжлийн өндөр түвшний Япон тогоочийн нэрийн өвөрмөц, амт чанартай хоолоор үйлчилэхийн зэрэгцээ Япон хоолны урлагийн нэгэн төрөл болох Teppanyaki, Sushi Bar-г жинхэнэ утгаар нь үйлчлүүлэгчиддээ хүргэхийг зорин үйл ажиллагаагаа явуулж байна.

Дотор заал болон гадаа терраст нэгэн зэрэг хүлээн авалт хийх

Хүлээн авалт бүрт нийцүүлэн гаргасан тусгай меню

Коктейл

Баярын амтат бялуу

Бүжгийн талбай

Амьд хөгжмийн хамтлаг зэргийг санал болгож байна

SHIBUYA TEPPANYAKI JAPANESE RESTAURANT

 Хаяг: Наран Молл Худалдааны төв 3-р давхар, Сөүлийн гудамж, Улаанбаатар хот

Утас: 70111712

Веб сайт: www.intercuisine.mn

 

THE COFFEE BEAN AND TEA LEAF

1963 онд The Coffee Bean and Tea Leaf (CBTL) анхны салбараа Калифорн мужийн Лос Анжелос хотод нээсэн. Үүнээс хойш 23 оронд 900 гаруй салбартай Америкийн томоохон франчайзор болж чадсан. Дэлхийн хамгийн шилдэг цай, кофег өөрийн үйлдвэртээ боловсруулан, хэрэглэгчиддээ санал болгодгоороо бид бахархадаг.

Манай кофе шоп мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бариста нарын урласан хамгийн өргөн сонголттой, чанартай кофе, цай болон тусгай жороор хийж бэлтгэсэн нарийн боов, зууш, халуун хоолоор үйлчилнэ. Бидний санал болгож буй үйлчилгээ та бүхний ажил хэрэгч уулзалт, гэр бүл болоод найз нөхөдтэйгээ тухлан суух бүхий л амьдралын хэв маягт нийцэж чадна.

Дэлхийн хамгийн шилдэг цай, кофег гэртээ ч, ажил дээрээ ч амтархан уух боломжтой

Бизнес уулзалт, хамт олны захиалгыг хүлээн авна

Хүргэх үйлчилгээ

CBTL-ийн шилдэг бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчиддээ санал болгож байгаадаа бид баяртай байна

THE COFFEE BEAN AND TEA LEAF

 Хаяг: 1. The Coffee Bean and Tea Leaf-1,

                 Наран Молл Худалдааны төв 1-р давхар, Сөүлийн гудамж, Улаанбаатар хот

                 Утас: 976-70111712, 70136918

             2. The Coffee Bean and Tea Leaf-2,

                 Туул рестораны 1-р давхар, Барилгачдын талбай, Чингэлтэй Дүүрэг

                  Утас: 976-70111713, 70111712

             3. The Coffee Bean and Tea Leaf-3,

                 Блюмон Төв 2-р давхар, 8-р хороо, Самбуугийн гудамж, Сүхбаатар Дүүрэг

                 Утас: 976-77100077, 70111712 

             4. The Coffee Bean and Tea Leaf-4,

                 3-р байр, 13-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө

                  Утас: 976-11-459324, 976-70111712            

 

И-мэйл: coffeebean@narangroup.mn