СУПЕРВИЖН НЭТВОРКС ХХК

"Супер вижн нэтворк” ХХК нь анх 1998 онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт кабелийн телевизийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч “Супер кэйбль вижн” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. 2002 оны 7-р сард аналоги системээр агаарын олон сувгийн телевизийн MMDS системийн нэвтрүүлэх байгууламжийг ашиглалтан доруулж Улаанбаатар хотын хэрэглэгчдэд  дэлхийн шилдэг сувгуудыг үзүүлж эхэлсэн. 2008-2010 онд Монгол Улсын Мэдээлэл Харилцааны салбарт шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд хэрэглэгчдийг аналоги системээс тоон системд шилжүүлэх бодлогыг боловсруулан Монголын Анхны Тоон системийн кабелийн телевиз болсон түүхтэй.

Манай кабелийн телевиз нь дэлхийд нэр хүнд бүхий HBO, CINEMAX, CARTOON NETWORK, CNN,  DISCOVERY, NHK WORLD PREMUIM, KBS WORLD зэрэг сувгуудыг албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчиддээ хүргэдэг. Мөн дэлхийн киноны шилдэг суваг болох HBO сувгийн кинонуудыг  хадмал хэлбэрээр монгол хэлнээ мэргэжлийн түвшинд  орчуулж хүргэж байна.

“ Айл бүр хүн бүрийн эрхэм сонголт нь байж шинэ дэвшилтэт технологийг байнга нэвтрүүлж, хэрэглэгчээ дээдэлсэн чанартай үйлчилгээг үзүүлэн салбартаа тэргүүлэгч нь байна” гэсэн эрхэм зорилготой үйлчилгээ үзүүлж эхэлснээс хойш 17 жил  өнгөрчээ.

Улаанбаатар хотын 6 дүүрэгт аналоги системээр 65 суваг, тоон системээр 99 суваг, агаараар буюу MMDS системээр 12 сувгийг  бүх насны үзэгчдийн сонирхолд нийцсэн дэлхий дахинаа болж буй үйл явдлын сонирхолтой мэдээ мэдээлэл, сэтгэл хөдөлгөм үйл явдлууд, улс төр, техник технологи, шинжлэх ухааны нээлтүүд, шинэлэг нэвтрүүлэг, шилдэг шинэ кинонуудыг 24 цагийн турш  дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэж оюуны томоохон хөрөнгө оруулалт хийж ирсэн билээ. Цаашид ч бид шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлсээр байх болно.

VISION

Дэлхийн энтэй компани байх.

MISSION

Орчин үеийн амьдралын хэв маягыг бүтээхэд зах зээлдээ тэргүүлэгч нь байна.

SLOGAN

Дэлхийн шилдэг сувгуудыг нэг доороос.

Our value

АЖИЛТАН

ХАРИЛЦАГЧ, ХЭРЭГЛЭГЧ

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ