НАРАН БЬЮТИ УОРЛД ХХК
Дэлхийн сая сая хэрэглэгчдийн таашаалд нийцсэн цэвэр ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Францын “Ив Роше” компанийн албан ёсны дистрибьютер “Ив Роше“ гоо сайхны төвийг 1996 оны 12-р сарын 18-нд албан ёсоор нээснээр Наран Бьюти Уорлд ХХК үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Европ стандартад нийцсэн гоо сайхны цогц үйлчилгээг үзүүлэх энэхүү төвийг нээснээр Монголын хэрэглэгчдэд ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулсан анхны компани болсон юм.
Наран Бьюти Уорлд ХХК нь өнөөдөр Ив Роше, Танн, Тулип, Лореал гэсэн үндсэн 4 брендэд хамаарах 25 дэлгүүр, 6 салбар салон, нийт 100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
VISION
Дэлхийн энтэй компани байх.
MISSION
Орчин үеийн амьдралын хэв маягыг бүтээхэд зах зээлдээ тэргүүлэгч нь байна.
SLOGAN
Өдөр бүр үзэсгэлэнтэй байя.
Our value
АЖИЛТАН
ХАРИЛЦАГЧ, ХЭРЭГЛЭГЧ
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА