НАРАН ФҮҮДС ХХК

“Наран  Фүүдс” ХХК нь гадаадын улс орнуудаас дээд зэрэглэлийн чанарын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнүүдийг импортлон оруулж ирж Монголын заах зээлд нийлүүлэх, мөн тухайн бараа бүтээгдэхүүний  дистрибютерийн ажлыг удирдан зохион байгуулах гэсэн үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.  “Наран  Фүүдс” ХХК нь 2005 онд “Наран Трейд” ХХК-с салж биеэ даасан компани болсон. 2007 оноос эхлэн борлуулалтын багийн бүтцэд шилжин амжилттай ажилласаар ирсэн бөгөөд 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа улам тэлж үндэсний болон импортын брэндийн төслүүд дээр ажиллаж байна. Мөн бид жил бүрийн 12 дугаар сард УБ хотноо “ Шоколадны Ертөнц ” үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. 2017 онд бид энэ үзэсгэлэнгээ 20 дах жилдээ зохион байгуулсан бөгөөд тус үзэсгэлэн худалдаагаар дамжуулан Монголын нийт хэрэглэгчдэд дэлхийд чанар, үзэмжээрээ гайхагдсан шилдэг шоколаднуудыг хүргэж хэрэглэгч үйлчлүүлэгчдийн хэдийн хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болсон байна.

НИЙГМИЙН ТӨЛӨӨХ САЙН ҮЙЛС

Наран фүүдс ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн төлөөх сайн үйлст өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Бидний хийж байгаа хамгийн том ажил бол “Эрүүл амьдралын төлөө” уриан дор хэрэглэгчдийг амин дэмээр баялаг эрүүл, цэвэр хүнсээр хангаж байгаа явдал юм. Түүнээс гадна манай компани нийгэмдээ чиглэсэн доорх сайн үйлсүүдийг хийж ирлээ. Үүнд:

ОЛОН УЛСАД НИЙГМИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨХ ҮЙЛСЭД

Наран фүүдс ХХК дистрибютер компаниудаараа дамжуулан татан авалтын үнийн дүнгийн тодорхой хэсгээрээ дэлхийн тулгамдаж байгаа асуудлуудад хандив тусламж хүргэж байдаг.

GOLDKENN - Манай компани уг компаниар дамжуулан Дэлхийн Улаан загалмай нийгэмлэг болон Хүүхдийн эрх ашгийг хамгаалах буяны санд жил бүр тусламж үзүүлдэг.

STORCK – Таны сайн мэдэх Toffifee, Merci шоколадыг та худалдан авснаар дуртай амттанаа идэхээс гадна дэлхийд ховордож байгаа жигүүртэн шувуудыг хамгаалах, өсгөн үржүүлэх Storck санд хандив өргөж буй юм.

GUYLIAN – Далайн морийг хамгаалах төслийг хэрэгжүүлж, Бидний худалдаж авсан Sea shells шоколад бүрийн тодорхой хэсэг тус санд хандивлагдаж байдаг.

ОЮУТАН СУРАГЧДЫГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Наран фүүдс ХХК Их дээд сургуулиудын оюутан сурагчидтай доорх хэлбэрээр хамтран ажиллаж байна. Үүнд:

1. Сургалтыг чиглэлийн дагуу дадлага хийлгэх /Тухайн оюутнаар судалгаа хийлгэх чиглэлийн дагуу зааж сургах/

2. Маркетингийн ажил хамтран зохиох /Тухайн сургуулиуд дээр Бизнесийн өдөрлөг явуулах/

3. Худалдааны талбарт бүтээлч ажлуудыг хамтарч зохион байгуулах /Үзэсгэлэн худалдаанд ажиллуулах, сурталчилгаа хийлгэх, чиглэлийн дагуу бүтээл хийлгэх/

4. Дадлага хийсэн шилдэг сурагчдыг үндсэн ажилтнаар ажиллуулах

ХАМТРАН АЖИЛЛАДАГ СУРГУУЛИУД

Монгол Улсын Их Сургууль
Санхүү Эдийн засгийн их сургууль
Хөгжим Бүжгийн Коллеж
ИДЭР Дээд сургууль
Дүрслэх Урлагийн Дээд сургууль
Урлах Эрдмийн дээд сургууль
Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургууль
Шинжлэх Ухаан Техникийн Их сургууль
Их Засаг Их сургууль
Хөдөө Аж ахуйн Их сургууль  
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Манай хамт олон нь нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд, асран хүмүүжүүлэх төв, хавдартай хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд зэрэг байгууллага, иргэдийн хүүхдүүд халамжийн төвд амьдарч байгаа бяцхан иргэдтэй нэг өдрийг өнгөрүүлж, тэднийг бага ч гэсэн баярлуулж, хандив тусламж үзүүлдэг бөгөөд цаашид ч бидний халуун сэтгэл хэрэгцээтэй байгаа илүү олон хүүхдүүдэд хүрч ажиллахыг зорин ажиллаж байна.

VISION

Дэлхийн хүнсийг Монголд.

MISSION

Эрүүл, зөв хүнсийг өрх бүрт түгээнэ.

SLOGAN

Таны хамгийн амттай сонголт.

Our value

АЖИЛТАН

ХАРИЛЦАГЧ, ХЭРЭГЛЭГЧ

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ