НАРАН МАРТ ХХК

Наран Март ХХК нь 1996 онд анх Наран Супермаркет нэртэйгээр ХИД-2-ын суурин дээр нээгдэж  байсан бол  өнөөдөр орчин үеийн өнгө төрх бүхий 9 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани 800-гаруй үйлдвэрлэгч, импортлогчидтой  хамтран ажиллаж 10000 гаруй нэр төрлийн чанар эрүүл ахуйн шаардлага хангасан  бараа бүтээгдэхүүнийг Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд байрлах салбар дэлгүүрүүдээр дамжуулан НАЙДВАРТАЙ, НАЙРСАГ, НАНДИН уриан дор нэгдэн сүүлийн үеийн загвар дизайн бүхий тав тухтай орчинд нийслэлчүүддээ үйлчилж байна. 

Дэлхийд амт чанараараа гайхагдсан алдартай брэндийн бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор хэрэглэгчиддээ хүргэх эрхэм зорилготой Наран Март ХХК нь  Storck, Kraft Foods, Ferrero Rocher, Gyulian, Goldkenn, Mozart зэрэг брэндийн чихэр, шоколад Nutella, Delmonte, Schwartau чанамал, Granini, Pfanner, Classic juice, Esprit, Spritz зэрэг ундаа жүүс, Camus коньяк, Elysees, Bottega шампанск зэрэг хүнсний бараанаас гадна Японы Seiko ханын цаг, Францын шил шаазан, болор эдлэл, Victorinox, WMF сав суулга, L’Oreal-ийн гоо сайхны бvтээгдэхvvн гэх мэт дэлхийн гайхалтай бараа бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжийг олгодог юм.

Манай хамт олон хэрэглэгчиддээ чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж  ирсэн ба  шинэлэг санал санаачлагаар дүүрэн бидний ажил худалдан авагчдын маань сэтгэлд хүрч байдагт бид үргэлж баяртай байдаг билээ.

Салбар дэлгүүрүүд:

1. Наран-Супермаркет :  БГД 1-р хороо, Хуучнаар ХИД-2 дэлгүүрийн байр, Утас: +976-11363451, +976-11363470
2. Наран Пойнт “Apple minimart”:   ЧД 4-р хороо, Байгалийн Түүхийн Музейн баруун талд, Утас: +976-11326435
3. Наран Плаза төв “Apple minimart”:   СБД 1-р хороо, Энхтайваны гүүр, Утас: +976-70116919
4. Наран Молл “Apple minimart”:    СБД –р 3-р хороо,  Сөүлийн гудамж, Утас: +976-70115085
5. Нархан хотхон “Apple minimart”:   ХУД 15-р хороо, Нархан хотхонд Утас: +976-77255085
6. Зайсан “Наран-Супермаркет”: - ХУД 15-р хороо, Зайсан орох замд, Утас: +976-70143470
7. Маршаль “Наран-Супермаркет”:  ХУД 11-р хороо, Маршал Таун, Утас: +976-7700-5085
8. Наран Плейс худалдааны төв "Naran Supermarket" БЗД 13-р хороолол Утас: +976-7075-5085
9. Наран амгалан "Наран-Супермаркет": БЗД 10-р хороо, Амгалан төртөөний баруун хойно, Утас: +976-8587-692

ХАЯГ
Хуучнаар ХИД - 2 дэлгүүрийн байр, 1-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

УТАС
+976-7505-7535

ЦАХИМ ШУУДАН
nmart@narangroup.mn

VISION

Дэлхийн энтэй компани байх.

MISSION

Орчин үеийн амьдралын хэв маягыг бүтээхэд зах зээлдээ тэргүүлэгч нь байна.

SLOGAN

Найдвартай, нандин, найрсаг

Our value

АЖИЛТАН

ХАРИЛЦАГЧ, ХЭРЭГЛЭГЧ

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ