ИНТЕРКЬЮЗИН ХХК

Манай компани нь 2010 онд байгуулагдаж  Сингапурын  дэлхийд  алдартай  рестораныг  франчайзингаар  “Thai Express” , “NewYork NewYork” ресторануудыг  анх нээн ажиллуулсан. Үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн 6 ресторан, 7 кофе шоп,  нийт 13 салбар нэгжтэй  250 орчим  ажилтантай үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Ресторан & кофе шоп

1. The Coffee Bean & Tea Leaf

The Coffee Bean & Tea Leaf нь Дэлхийн 23 оронд  1200 гаруй салбартай бөгөөд Дэлхийн хамгийн шилдэг цай, кофег өөрийн үйлдвэртээ боловсруулан, хэрэглэгчид дээ санал болгодог.  Coffee Bean & Tea Leaf нь 1963 оноос хойш дээд зэргийн найрлага, амт, шинэчлэлээрээ бусдаас ялгарч ирсэн бөгөөд олон зүйлээрээ салбартаа анхдагч нь болсноороо бахархдаг. Тухайлбал 1989 онд The Original Ice Blended-г анх нээж мөстэй кофены дуулианыг дэгдээн, дэлхийд алдартай нэгэн шинэ төрлийн ундаа нэмсэн. Coffee Bean & Tea Leaf нь Simply the Best  /Зүгээр л шилдэг нь/ буюу дэлхийн Хамгийн Шилдэг кофе, цайгаар 50 жилийн турш хэрэглэгчиддээ үйлчилж ирсэн.

Coffee bean:     Латин Америк, Ази Номхон Далай, Зүүн Африкын бүс нутгуудаас дээд зэрэглэлийн Арабика үрийн ширмэл 1%-ийг нийлүүлэн авч Калифорни муж дахь өөрийн үйлдвэртээ боловсруулдаг. Далайн төвшингөөс 1000-2000 метрийн өндөрт сэрүүн орчинд ургадаг учраас амт шимттэй кофе болон гардаг.

Tea leaf :    Бид дэлхийн хамгийн дээд зэргийн цайны эдлэн газруудаас гар аргаар түүсэн, тансаг зэрэглэлийн  бүхэл цайны навчаар хийгдсэн шилмэл коллекцийн цайг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Бид “Fair Trade” буюу “Эрх Тэгш Худалдаа”-наас ч хол даван нутгийн тариаланч нартай шууд харилцан ажиллаж байгаль орчинд ээлтэй арга барилыг ашиглаж байна. Жишээ дурдвал Шри Ланка, Энэтхэг, Тайланд, Кени зэрэг улсуудад бидэнтэй хамтран ажилладаг тариаланчид самрын ясаар тариалангийн талбайгаа хучиж газрын элэгдлийг багасгахын зэрэгцээ ирэх жилийн шимт бордоо болгодог туршлага тогтоод байна.

2.Hard Rock Café Ulaanbaatar

Дэлхийн алдартай HARD ROCK CAFÉ манай монгол улсын нийслэл Улаанбаатар хотод үүдээ нээгээд 4 дахь  жилтэйгээ золгож байгаа бөгөөд Энэхүү сүлжээ Ресторан нь дэлхийн 74 улсад  185 Кафе Ресторан, 25 буудлын 13000 гаруй өрөө, 20900 гаруй автомат тоглоом бүхий  12 казино 1 цэнгэлдэх хүрээлэн гээд нийт 200  байршилд үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголд Улсад Наран Групп албан ёсны эрхтэйгээр Hard Rock Cafe Ulaanbaatar – энтертайнмент ресторан нээснээр дэлхийн 74 улс орны 223 гаруй албан ёсны салбартай HARD ROCK CAFE-н дэлхийд танигдсан, өндөр стандартын үйлчилгээ, амтат хоол болон өвөрмөц орчинг Монголын хэрэглэгчид мэдрэхээс гадна Монголд ирж байгаа гадаадын зочид, аялагч жуулчдын ирэх дуртай газруудын нэг болж нийт эрхэм хэрэглэгчдэдээ 2016 оны 12 дугаар сарын 01 ны өдөр үүд хаалгаа нээсэн юм. Hard Rock Cafe Ulaanbaatar энтертэйнмент ресторан нь хотын А зэрэглэлийн бүс Баянзүрх дүүргийн 13- р хороололд шинээр баригдсан Naran Place худалдааны төвийн 1, 2 давхарт байрлаж байна.

3. La Griglia Di Milano

La Griglia Di Milano-г рестораныг 2012 оны 6 сард Наран Молл худалдааны төвийн 2 давхарт нээн үйл ажиллагаагаа явуулж байна. La Griglia Di Milano ресторан нь Филиппин улсаас гадаадын алдартай томоохон зочид буудлуудад ажиллаж байсан мэргэжлийн ахлах тогооч нарыг урьж авчран үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд La Griglia Di Milano ресторан нь 70 хүний багтаамжтай , амьд хөгжмийн тоглолт үзэнгээ, ая тухтай намуухан орчинд алжаалаа тайлахыг үйлчлүүлэгчиддээ санал болгож байна.

МАНАЙ РЕСТОРАНУУД НЬ: Төрөл бүрийн шоу арга хэмжээ, хүлээн авалт, баяруудыг зохион байгуулахад нэн тохиромжтой.  Манай ресторанд дурлалт хосын хурим, төрсөн өдөр, тэмдэглэлт ойн өдөр, төгсөлтийн баяр, албан байгууллага хамт  олны шинэ жилийн хүлээн авалт зэрэг баярт мөчүүдээ тэмдэглэн өнгөрүүлдэг.

4. Shibuya Teppanyaki

Shibuya нь Япон улсын Токио хотын олон хүн цугладаг, зугаа цэнгэл болон худалдааны төв дүүрэг юм. Shibuya гудамжтай холбоотой хамгийн алдарт түүх бол Хачико нохойны түүх.

Иймд манай Shibuya Teppanyaki ресторан нь үнэнч нөхөрлөл хайрыг бэлгэдэн Японы Шибуяа өртөөний нэрээр нэрлэгдэж, Начико нохойны хөшөөг үүдэндээ байрлуулан 2012 оноос үүд хаалгаа нээснээр амтат Япон хоол, Япон соёл, хэв маягийг Монголдоо нэвтрүүлэн үйлчлүүлэгчиддээ үйлчилж байна. 

5. Tuul International fusion restaurant

 Нийслэлчүүдийн дотны танил жаран жилийн түүхт Туул ресторан цоо шинэ өнгө төрхтэйгөөр их хотынхондоо эргэн ирлээ. Тухлаг орчинд олон үндэстний хоол зооглон, амьд хөгжмийн тоглолт үзэн, амьдралын мартагдашгүй мөчөө манайд өнгөрүүлэхийг бид санал болгож байна. Туул ресторан олон үндэстний хоолыг зөвхөн таны таашаалд нийцүүлэн бэлтгэн өгөх боломжтойгоороо бусдаас ялгарч чадна.

Та манайхыг зорин ирэхдээ бидний бэлтгэсэн тусгай зогсоолд авто машинаа байрлуулж, Wireless интернет орчин, VIP өрөө, Coffee shop-оор тав тухтай үйлчлүүлэх боломжтой юм. Мөн бид өглөө, өдөр, оройн хоолны цуглуулгаар захиалга авч, хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүллээ.

6. New York - New York restaurant

Эрх чөлөөг эрхэмлэгч НьюЙорк хотын уур амьсгал, өнгө төрхийг илэрхийлсэн, тав тухтай орчинд  дотор зааландаа Америкчуудын амтархан иддэг аварга том “Yankee burger”, “Crazy Dog” зэрэг 99 нэр төрлийн хоол, амтат коктэйль, шар айраг, ундаагаар манай ресторан та бүхэнд үйлчлэх болно.

Мөн амьд хөгжмийн тоглолт үзэн, алжаал ядаргаагаа тайлж, ширээний хөл бөмбөг, биллиард тоглож чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх боломжтой юм.

New York New York ресторан паб нь захиалгаар үйлчлэх VIP өрөө, Wireless интернет орчин, амьд хөгжим, рок, поп хамтлаг, дуучдын тоглолтыг тухлан үзэх боломжийг бүрдүүлээд байна.

7 . Thai express restaurant

 Ер бусын нууцлаг бөгөөд бишрэм, гайхамшигтай нэгэн газар бол Тайланд орон юм. Тай үндэстэн нь олон зуун жилийн түүхтэй, язгуурт хаад, эрхэмсэг хатдын тухай баялаг домогтой улс бөгөөд уянгат дуу, уран бүжиг, амт төгөлдөр тансаг хоолоор дэлхий дахинд нэр нь түгсэн байдаг. Тай үндэстний соёлыг агуулсан намдуу тайван орчинд дэлхийд нэр нь түгсэн Том Ям шөл, Пак Тай, Квей Тэу, Тай Лакса зэрэг амт чанар төгөлдөр, тансаг зоогийг Тай Синха шар айргаар даруулан зооглох боломжийг THAI EXPRESS RESTAURANT олгож байна.

Ази Номхон Далайн орнуудад алдаршиж буй THAIEXPRESS Франчайз ресторан нь эрхэм үйлчлүүлэгч таны эрүүл мэнд, залуу сайхан дүр төрхөө хадгалахад тустай далайн гаралтай хоолны давтагдашгүй амт, Тайландын шар айраг, цэвэр жимсний шүүс, Wireless интернет орчин зэрэг хаана ч байхгүй онцлог үйлчилгээг танд хүргэнэ.

VISION

Олон улсад чанар, эрүүл ахуйн шаардлагад нийцэн танигдсан шилдэг ресторан, кофе шопийг албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгчдэд хүргэхийн бид зорьж ажиллана.

MISSION

Хэрэглэгч, арилгагчид аа дээдэлдэг, Монголдоо нийтийн хоолны салбарын №1 төлөөлөл болж, үйлдвэрлэгч, зах зээлд шинэ соёл, технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч тэргүүний компани болох.

SLOGAN

Шилдэг үйлчилгээ зах зээлд тэргүүлэгч

Our value

АЖИЛТАН

ХАРИЛЦАГЧ, ХЭРЭГЛЭГЧ

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ