НАРАН ЭЛО ХХК

Наран Электроникс компани 1992 оноос Японы алдарт  Sony корпорацитай хамтран ажиллаж эхэлсэн билээ. Тасралтгүй 5 жил амжилттай ажилласаны дүнд 1997 оны 7-р сард Монголд анх удаа хамгийн орчин үеийн дизайны шийдэл бүхий SONY SHOW ROOM – SERVICE CENTER нээгдсэн юм. SONY брэндийн шинэ технологи, шилдэг загварын бараа бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сонголттойгоор Монголын хэрэглэгчиддээ танилцуулсан нь бидний бахархал юм. Өнөөдөр хамт олон Японы SONY брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Манай компани дэлхийд нэртэй брэндийн гэр ахуйн хэрэглээний цахилгаан барааг Улаанбаатар хотод гурван томоохон салбар дэлгүүрээр худалдаалдаг бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүндээ баталгаа олгохын зэрэгцээ засвар үйлчилгээ хийлгэх боломжийг олгодог. Мөн Дархан, Эрдэнэт хот болон хөдөө орон нутгийн хэрэглэгчиддээ шинэ бараа бүтээгдэхүүнийг танилцуулах томоохон үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулдаг билээ. НаранЭло ХХК Монголын электрон барааны зах зээлд өөрийн байр сууриа эзэлсэн анхдагчдын нэг юм.

ХАЯГ
"Наран Билдинг" байр, Сөүлийн гудамж, 5 хороолол, Улаанбаатар хот, Монгол улс

УТАС
+976-75057515

ЦАХИМ ШУУДАН
nelo@narangroup.mn

VISION

Дэлхийн энтэй компани байх.

MISSION

Орчин үеийн амьдралын хэв маягыг бүтээхэд зах зээлдээ тэргүүлэгч нь байна.

SLOGAN

Хэрэглэгчийн хамгийн сайн сонголт байхын төлөө

Our value

АЖИЛТАН

ХАРИЛЦАГЧ, ХЭРЭГЛЭГЧ

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ