RENOMA

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ КОМПАНИ:

Наран Трейд ХХК

ТАНИЛЦУУЛГА:

Монголд эрэгтэй дотуур хувцасны цогц дэлгүүр байхгүйг олж харсан Наран групп “Adam Underwear” дэлгүүрийг 2012 оны 2-р сард Наран Малл худалдааны төвд албан ёсоор нээсэн юм. Дэлхийн данстай Renoma, Byford брэндийн биед эвтэйхэн майк, подволк, дотуур өмд, шорт, гэрийн өмд, оймс гээд эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ нэр төрлийн өргөн сонголттойгоор хүргэж байна. 

Ах дүү Маурис болон Майкл Ренома нар анх 1957 онд өөрийн нэрийн бэлэн хувцасыг гаргаснаар Ренома брэндийн түүх эхэлжээ. Парисын нэгэн дүүрэгт үүдээ нээсэн “Renoma star” хэмээх жижигхэн дэлгүүр тун удалгүй хотын дэгжин залуус, ажил хэрэгч эрчүүдийн зорих дуртай газрын нэг болж чадсан юм. Хагас зууны хугацаанд тус брэнд дэлхийн 30 гаруй оронд 2000 гаруй салбар дэлгүүртэй болон өргөжжээ. Тавилга хэрэгсэл, шил шаазан, гутал цүнхнээс эхлээд тансаг сонголтын эрхэмлэгч эрчүүдийн дотуур хувцас, оймсыг ч орхигдуулалгүй хүргэж чаддагтаа тэдний талархлыг хүртсээр ирсэн юм. Renoma брэндийн дотуур хувцас, бактерийн эсрэг оймс зэрэг  нь ажил хэрэгч хийгээд хотын дэгжин залуусын өдөр тутмын хэрэглээ болж хэдийнэ чадсан байна.  

ХАЯГ:

  • Наран Молл худалдааны төв | Хүүхдийн 100
  • Наран Плаза худалдааны төв | Энхтайваны гүүр
  • Наран Плэйс худалдааны төв | 13 -р хорооллын дунд зам

УТАС:

+976-70136918

SOCIAL MEDIA: