DAVIDOFF

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ КОМПАНИ:

Наран Бьюти Уорлд ХХК

ТАНИЛЦУУЛГА:

Davidoff брендийг үндэслэгч Zino Davidoff нь Киевт тамхины бизнес эрхэлдэг нэгэн гэр бүлд 1906 онд мэндэлжээ. Эцэг нь үе дамжсан, тамхины бизнес эрхлэгч байв.  Өнөөдөр энэ нэр тамхи төдийгүй коньяак, савхин эдлэл, нүдний шил, эрэгтэй цамц, зангиа, мөн түүнчлэн тансаг үнэртэн, гоо сайхны салбарт ч хүчтэй цуурайтаж байна.

Анхны үнэртэн Classic-аа 1984 онд гаргасанаар тансаг үнэртний ертөнцөд хөл тавьсан тус бренд домог болон үлдэхүйц Европ болон Америкт шилдэг үнэртэй усаар шалгарсан Cool water үнэртэнгээ 1988 онд шинээр гаргасан байна.

Энэхүү ус нь бүхий л үеийнхний хэрэглэх дуртай үнэртэн болж чадсан байна. Бусад брендээс ялгаатай нь эрэгтэй үнэртний төрөл олонтой, эрэгтэй үнэртэнг илүү гаргадагаараа онцог. 

ХАЯГ:

  • Наран Молл худалдааны төв | Хүүхдийн 100
  • Наран Плаза худалдааны төв | Энхтайваны гүүрний баруун талд
  • Наран Плэйс худалдааны төв | 13-р хорооллын дунд зам

УТАС:

+976-94000049

SOCIAL MEDIA: