THE BODY SHOP

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ КОМПАНИ:

Наран Бьюти Уорлд ХХК

ТАНИЛЦУУЛГА:

“Таны арьсанд таатай мэдрэмж төрүүлэх хамгийн дээд зэргийн байгалийн гаралтай орцууд”

The Body Shop-Английн арьс арчилгаа, гоо сайхны компани бөгөөд Лореал групын охин компаниудын нэг юм. 1976 онд  Анита Роддик хэмээх бүсгүй үүсгэн байгуулсан бөгөөд одоогоор 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн 66 оронд 3000 гаруй салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ГАРАЛ ҮҮСЭЛ:

1970 онд Калифорниа мужийн Беркли хотод натурал саван болон биеийн лосион хийн зардаг “The Body Shop” нэртэй хуучин машин засварын газар зочилсон ба шопын эзэд болох  Пегги Шорт анд Жени Саундэрс  нь байгалийн гаралтай орц найрлагийг бүтээгдэхүүндээ ашиглаад зогсохгүй цагаачлагч эмэгтэйчүүдэд туслаж, тэднийг сурган ажиллуулдаг байв. 6 жилийн дараа Анита, нэрийг дэлгүүрийн нэрийг ашиглан ижил төстэй дэлгүүрийг Англид нээсэн.

1987 онд Шорт болон Саундераас “The Body Shop” нэрийг худалдаж авах саналыг тавин 3,5 сая доллараар авав. Үүнээс хойш “The Body Shop” маш хурдацтайгаар хөгжин жилдээ 2 дахин өсөлтийг авчирдаг байв.

1980-д оны сүүлээс эхлэн олон нийтийг болон байгаль орчинлуу чиглэсэн аянруу хүчтэйгээр нэгдэж эхэлсэн ба  1997 онд хатагтай Анита, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр шуурдаг эмэгтэйчүүдийн талаарх буруу үзэл баримтлалын эсрэг эмэгтэйчүүдийн өөрийгөө хүндэтгэх үзэлийг дэмжисэн кампанит ажил эхлүүлсэн ба эдгээр нь хэт туранхай модель, түүнээс болж тураалд орох, хоолноос гарах гэсэн асуудлыг хөндөж байв.

2006 онд Анита, “The Body Shop”-г Лореалд зарах болсоноо олон нийтэд зарлах нь гайшруулсан мэдээ байв. Хатагтай Анита нь насан өөд болсон /2007/ ч, Английн засгийн газар түүнийг ногоон байгууламжийг дэмжигч, хүчирхэг эмэгтэй, хүчирхэг бизнес эрхлэгч, Англид их хэмжээний үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн бахархадаг байна.

Хамгийн үнэт зүйлийн нэг бол амьтан дээр туршилт хийдэггүй бодлого юм. 2009 онд ‘Бүх цаг үеийн амжилт’шагналыг Английн RSPCA байгууллагаас хүртсэн.  Одоогоор Бразилын Natura LLC нь The Body Shop – г 2017 сүүлээс эхлэн хариуцан явж байгаа билээ. Наран Бьюти Уорлд ХХК нь 2017 оны 2 сараас эхлан албан ёсны эрхтэйгээр Монголын хэрэглэгч нартаа хүргэж байна.

ХАЯГ:

  • Наран Молл худалдааны төв | Хүүхдийн 100
  • Наран Плаза худалдааны төв | Энхтайваны гүүрний баруун талд
  • Наран Плэйс худалдааны төв | 13-р хорооллын дунд зам

УТАС:

+976-94000049

SOCIAL MEDIA: