Наран Бьюти Уорлд ХХК 2022 оны шилдэг Greenpreneur аж ахуй нэгжээр шалгарлаа.

 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 25 дахь жилдээ “ENTREPRENEUR-2022” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Наран Бьюти Уорлд ХХК 2022 оны шилдэг GREENPRENEUR – "Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч аж ахуй нэгж"-ээр шалгарлаа.

Наран Группын охин компаниудын нэг болох Наран Бьюти Уорлд ХХК нь Yves Rocher брэндийг 1996 оноос өнөөг хүртэл албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчиддээ хүргэж байна. Yves Rocher  брэнд нь ургамлыг нутагшуулан тариалж, лабораторитоо судлан, шинэ патент гарган авч, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн дэлхийн өнцөг бүрт өөрийн сүлжээ дэлгүүрээр түгээдэг цорын ганц компани юм.

Yves Rocher ургамлыг нутагшуулан тариалж, лабораторитоо судлан, шинэ  патент гарган авч, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн дэлхийн өнцөг бүрт өөрийн  сүлжээ дэлгүүрээр түгээдэг цорын ганц компани юм.

Үйлдвэрүүд нь

  • Чанарын удирлагын ISO9001
  • Байгаль орчны ISO14001
  • Аюулгүй байдлын SAS18001 cертификат  бүхий сэргээгдэх эрчим хүч ашиглан
  • Байгаль орчинд хор хөнөөлгүй Экологийн  цэвэр үйлдвэрүүд бөгөөд 2020 оноос эхлэн усны хэрэглээг 20%-иар бууруулсан
  • НҮБ-н COP21 уулзалтаар батлагдаж B corp сертификат хүртсэн.

Хуванцарын хэрэглээг бууруулав

  • 40% бага хуванцар PET HTPE
  • 100% дахин боловсруулагдах хуванцар савалгаа
  • Шаардлагагүй гялгар уутыг 80% багасгасан
  • 100% дахин боловсруулагдах хуванцар савалгаа
  • 100% нөхөн сэргээсэн ойгоос бэлтгэсэн цаасан
  • савалгаа FCS сертификатаар баталгаажсан

Усны хэрэглээг багасгасан

  • 50% бага ус ашигласан бүтээгдэхүүн
  • Усны хэрэглээг бууруулсан бүтээгдэхүүн
  • Green Hero
  • 809 635,9 кг нүүрсхүчлийн  хийг бууруулсан
  • 1 349 393,2 кг хүчилтөрөгч ялгаруулсан
  • 4 706 723,9кг биомасс  үүсгэсэн

Бид 2020 оны хавар 4 сард хамгийн анх цөлжилттэй бүсэд эхний 1000 мод тарихад 147  ширхэг модтой болж шороо шуурсан говь нутгийг  модод шуугисан баянбүрд болгох үйлсэд нэгдэн  хамтран ажилласан

Бид 2025 он гэхэд говийн цөлжилттэй бүсэд 2000 мод тариалахаар амлалт өгж байна

Хуванцар савалгаагаа буцаан авдаг  Анхны Гоо сайхны брэнд

  • 64,800 ширхэг хоосон хуванцар буцаан авав
  • 2204кг хуванцар савалгааг дахин боловсруулах үйлдвэрт тушаав
  • Хуванцар савалгаагаа буцаан авснаар  203,400кг нүүрсхүчлийн хийг бууруулав
  • 1200 кг хэрэгцээгүй гялгар уутыг багасгав
  • Туул голын эргийн дагуу 2500кг хог түүв

Бид азтай хүмүүс....

  • Миний өвөөгийн зөв байсан, түүний зорилго тэмүүлэл  одоог хүртэл биднийг урагш хөтөлж байна.Байгаль бол бидний ирээдүй