Эмч нарын баярыг тохиолдуулан “эмч нартаа талархая” VIP өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Жил бүрийн 03.30-ны өдрийг дэлхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэхүү өдрийг АНУ-д анх 1933 оноос 1990 хүртэл албан бусаар тэмдэглэж ирсэн бол, 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн юм байна.

Тэгвэл Наран Группын хамт олон 2023.03.25-ны өдөр Наран Плаза худалдааны төвд нийт эмч, эмнэлгийн ажилтнууддаа зориулан B&G, Dugladze брэндийн Wine амталгаа, Legurme, Baci, Daim, Chocolips брэндийн амталгаа болон Adidas, Timberland, Esprit, OVS, Swarovski, Seiko, Swatch, зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн 20-70% хүртэлх хямдралтай, азын сугалаатай  VIP өдөрлөгийг зохион байгууллаа.