ИВ РОШЕ ШИЛДЭГ 10 АЖИЛТНАА ҮЗЭСГЭЛЭНТ ПАРИС РУУ АЯЛУУЛНА

34 жилийн турш “Наран групп”-д,  компанийн соёл болон тогтсон нэгэн уламжлалт арга хэмжээ байдаг. Тэр нь группийн салбар компаниуд жил бүр шилдэг ажилтнуудаа гаднын аль нэг  орон руу аялах эрхээр урамшуулдаг арга хэмжээ юм. Энэ уламжлал жил ирэх бүр хүрээгээ тэлсээр байна.

Ажиллаж буй байгууллагадаа бусдыгаа зөв харилцаа хандлага, үйлчилгээний соёл, тогтвор суурьшилтай байдлаараа манлайлал үзүүлж  байгаа шилдэг ажилтнуудыг  аялах эрхээр шагнадаг юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  “Наран Бьюти Уорлд” компани  Францийн нийслэл Парис хот руу аялах 10 шилдэг ажилтнаа тодрууллаа.

Тэд  “Ив Роше” брэндийн өлгий нутаг  болох байгалийн үзэсгэлэн бүрдсэн Ля-Гасий тосгонд зочилж, гоо сайхны бүтээгдэхүүн байгальд ээлтэйгээр хэрхэн  үйлдвэрлэгддэгийг харахаас гадна  газар тариалангийн бүстэй танилцах юм. Мөн  Дэлхийн аялал жуулчлалын төв Парис хотоор 14 хоног аялна.

 “Наран Бьюти Уорлд” компанийн хувьд 2009 оноос хойш зохион байгуулж буй уг хөтөлбөрт нийт 30 гаруй ажилтан хамрагдсан юм. 5 дахь удаагийн урамшууллын  аялалд  найман гоо засалч, хоёр менежер  явж байна.

Наран группээс  ажилтнуудынхаа урам зоригийг сэргээх, ажлын ачаалал, алжаалыг нь тайлах үүднээс зохион явуулдаг олон хөтөлбөрүүдийн нэг болох гаднын улс орон руу аялах, туршлага судлах энэ арга хэмжээг жил ирэх бүр өргөжүүлж, хамрах хүрээг нь тэлнэ хэмээн “Наран групп”-ийн ТУЗ-ийн дарга С.Болдхэт онцолж байлаа. Тэрээр уг урамшууллын хөтөлбөр нь ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, залуучууддаа урам зориг, ажлын идэвх санаачилга өгөх,  бүтээгдэхүүнийхээ чанар үйлчилгээг улам бүр ойлгож мэдрэх, ажиллаж буй мэргэжлээрээ бахархах гээд олон талын үр дүнтэй гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Наранчуудын хүлээлт болсон  аяллын эрх бусад компанийн ажилтнуудаар үргэлжилнэ.

АЖИЛТНУУД НЬ БАЙГУУЛЛАГААРАА БАХАРХАЖ, БАЙГУУЛЛАГА НЬ АЖИЛТНУУДААРАА БАХАРХДАГ БИД НАРАНЧУУД