OMEGA
МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ КОМПАНИ:
Наран Их Дэлгүүр ХХК
ТАНИЛЦУУЛГА:
1848 онд хорин гурван настай Луйз Брэнт Швейцарийн Бейн хотод цаг засварын газар нээснээр алдарт Omega-ийн түүхэн замнал эхэлжээ. Omega 165-н жилийн түүхэндээ зөвхөн өөрийн хэрэглэгчдийн амьдралын цаг мөч бүрийг хуваалцаад зогсохгүй, технологийн ололтуудаараа хүн төрөлхтөний түүхэнд давтагдашгүй онцгой үйл явдлуудад оролцсоор ирсэн юм. Дэлхийн 1, 2-р дайнд Их Британийн армийн албан ёсны цаг нийлүүлэгч байсан бол харин эдүгээ дэлхийн энх тайван, эв найрамдлын билэг тэмдэг болсон Олимпийн албан ёсны цаг заагч ивээн тэтгэгч юм. 1932 онд АНУ-ын Лос Анжелас хотноо болсон олимпийн наадмаас хойш 25 олимпийн албан ёсны цаг заагчаар ажилласан бол удахгүй болох өвлийн олимп, Бразилд болох зуны олимпд ч гэсэн цорын ганц цаг заагч нь Omega юм.
1969 онд Америкийн сансрын нисгэгч Базз Алдринг сансарт ажиллах чадвар бүхий Omega Speedmaster цагийг зүүж анх саран дээр хөл тавьж байсан бөгөөд одоо ч АНУ- ын сансар судлалын агентлаг NASA-гийн судалгаа шинжилгээний ажилд хэрэглэгдэж буй цорын ганц цаг юм. Omega Seamaster цаг нь бүх цаг үеийн хамгийн алдартай тагнуулч болох James Bond-007-н албан ёсны цаг юм. Түүгээр ч барахгүй Omega нь технологийн үзүүлэлтээрээ ОУ-ын “Чанар”-ын шагналыг хамгийн олон удаа хүртсэн дэлхийн дээд зэрэглэлийн тансаг брэндийн цаг болсон. Үүний нэг илрэл нь Omega цагны нүүр царай болсон хүмүүс нь James Bond-007 хэмээн алдаршсан Холливудын нэрт жүжигчин Pierce Brosnan, Daniel Craig, Холливудын од George Clooney, топ модел Cindy Crawford, софт теннисний нэрт тамирчин Анна Курникова, гольфчин Sergio Garcia, нэрт жүжигчин Nicole Kidman гээд хамгийн нэр хүндтэй одууд байдаг.
ХАЯГ:
- Шангри-Ла Молл 1-р давхарт
УТАС:
7505-7055