БИДЭНТЭЙ НЭГДСЭНЭЭР

Наран группт ажилласнаар

Наран Групп 1990 оноос хойш тасралтгүй 32 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монголын бизнесийн салбарын томоохон групп компаниудын нэг болжээ. Бид байгуулагынхаа үнэт зүйл болсон ажилчид, албан хаагчдынхаа ажиллаж, хөгжих боломжийг үргэлж нээлттэй, дэмжих бодлого баримталж ажилласан нь бидний өнөөгийн энэхүү өндөрлөгт хүрэх зам болсон юм. Таныг энэхүү чадварлаг, эрч хүчтэй зуу зуун хүмүүстэй нэгдэж ажиллахыг урьж байна.

Бүтээлч санаачлага, ажлын ур чадвараа үнэлүүлж, өөрийгөө хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдах боломжтой.

Ая тухтай орчинд, найрсаг, эвсэг, хийж бүтээх хүсэл зорилгоор жигүүрлэсэн хамт олны нэг болж өөрийгөө цаашид хөгжүүлэх боломжтой.

Наран Групп өөрсдийн ажилчиддаа дэлхийн брэндүүдээс хямдралтай, хөнгөлттэй үнээр бараа бүтээгдэхүүн авах тасалбарыг сар бүр олгодог.

Наран Группын ажилчид салбар компаниудаас хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөнгөлттэй үнээр, дараа төлөх нөхцөлтэйгээр худалдан авдаг.

Ажилчдынхаа цалингийн зээл, хэрэглээний зээлийг түргэн шуурхай бүрдүүлж өгөхөд тусалж тэднийг цаашид ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.

Бид шилдэг ажилчидаа үргэлж шагнаж урамшуулж тэднийг гадаадад аялах эрх, мөнгөн урамшуулал, талархлын бичгээр шагнадаг билээ.

Жил болгон Группын спортын их наадмыг зохион байгуулж ажилчдынхаа чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаардаг.

Гэнэтийн осол, аливаа саад бэрхшээлийг хамтдаа даван туулж ажилчиддаа мөнгөн болон сэтгэлийн дэм үргэлж олгодог.

Ажилд Сонгон Шалгарлуулах Процесс

Нээлттэй зарлагдсан ажлын байран дээр өөрсдийн анкетаа илгээсэн ажил горилогч хэн бүхэнд бидний үүд хаалга нээлттэй бөгөөд сонгон шалгаруулалтыг бид хүн бүхэнд тэгш хүртээмжтэй явуулах болно.

1. Нээлттэй ажлын байран дээр анкет хүлээн авна.

2. Анкет сонгон шалгаруулалт хийнэ.

3. Сонгогдсон анкетнаас ажил горилогчийг дуудаж шалгалт авна.

4. Ажлын ярилцлагыг 1-2 цагт багтаан хийнэ.

5. Ажилд авах тухай саналыг тавина.