НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
Дэлхий нийт, улс орны хувьд тулгамдаад буй хүнд асуудлуудтай уялдуулан бизнесийн үйл ажиллагааг явуулах, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгууллагын зүгээс өөрсдийн хувь нэмрээ оруулах зайлшгүй шаардлага бид бүхний хувьд тулгарч байна. Наран группын зүгээс ажиллагсдынхаа нийгэмд оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй бодлого баримтлан ажиллах, нийгэмд тулгамдаад буй асуудлуудад өөрсдийн зүгээс хийж чадах бүтээн байгуулалт, үйл ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулсаар ирсэн юм.
ТОГТМОЛ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ХӨТӨЛБӨРҮҮД
- "Эх Дэлхийгээ Хайрлая" - Байгаль орчинд хаягдсан хог хаягдлыг цэвэрлэх явган аялал.
- "Шүдний эмнэлгүүдийн холбоо" - Эрүүл монгол шүд хөтөлбөр.
- "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг" - Хөтөлбөрд хувь нэмрээ тогтмол оруулдаг.
- "Caring Cup" - Зорилтот хөтөлбөр.
- "Байгальд ээлтэй тор" - Бүрэн задардаг байгальд ээлтэй тороор үйлчилгээ явуулдаг