Тимбэрланд-тай явган аялал амжилттай болж өндөрлөлөө

Timberland брэнд нь NATURE NEEDS HEROES Уриан дор байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан хог хаягдал бага гаргадаг арьс шир боловсруулах үйлдвэрээс түүхий эдээ нийлүүлэх, мөн загваруудаа дахин боловсруулсан хуванцар савнаас гарган авсан дэвшилтэд материал ашиглаж байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдгээс гадна уг брэндийн үндсэн загварын гутал нь аль ч улирал, уур амьсгалд тохиромжтой байдгаараа давуу талтай.

2013 оноос эхлэн Наран группийн хамт олноороо “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор нэгдэн Тимбэрланд-тай явган аялал хийж эхэлснээр уламжлал болон жил бүр энэхүү аяллыг зохион байгуулдаг болсон билээ. Аяллын гол зорилго нь байгаль орчноо хайрлан хамгаалж ил хаягдсан хог түүх, мод тарих, байгальд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэх юм.

Анх 2013 онд Цэцээ гүн 2014 онд Арьяабалын сүм 2015 онд Хустайн нуруу 2016 онд Болорын агуй 2017 онд Уу булан 2018 онд Зүрх уул 2019 онд Баян баянгын уулс 2020 онд Extreme Mongolia- аар алхан, аяллаа зохион байгуулж байлаа. (2021 онд корона вирусын нөхцөл байдлаас улбаалан алхаагүй) Энэ жил бид Тимбэрланд брэндийн 10-н жилийн хүрээнд 9 дэх аяллаа Цэцээ гүнийг зорин, Монгол орныхоо үзэсгэлэнт газраар хамт олонтойгоо аялан, алхахын зэрэгцээ орчин тойрныхоо хог хаягдлыг цэвэрлэн, Цэцээ гүний оргилд хүрэх 6,4км алхах замын тэмдэг тэмдгэлгээг сэргээн шинэчилж амралтын нэг өдрийг идэвхтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэн ирэв.