ТУЗ -Н ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Наран группийн цахим хуудсанд зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдгөө Наран Групп нь 30 жилийн ойтойгоо золгож Монгол түмнийхээ "Хамгийн Сайн Сонголт" байхын төлөө ажиллаж байна.

Наран групп 32 нас хүрлээ. Бизнесийн орчинд ажиллаж, амьдрах чадвартай шинэ боловсон хүчнийг өсгөж өндийлгөн өдий зэрэгтэй болгож буйгаа Наран группийн нийгэмд оруулж байгаа хувь нэмэр хэмээн үздэг.

Гучин жил бидэнтэй хөл нийлүүлэн явж байгаа хэрэглэгч нартаа баярлалаа. Бид хэрэглэгч нараа хаан мэт хүндэтгэж ирсэн. Ийм үзэл бодлоор ч өөрийнхөө хамт олныг хүмүүжүүлсэн. Цаашид ч тийм байх болно. Нөр их хөдөлмөр, амжилт бүтээлийн он жилүүдэд хамтдаа байсан Наранчууддаа гучин жилийн баярын мэнд дэвшүүлье.

НАРАН ТАНЫ ХАМГИЙН САЙН СОНГОЛТ.

Наран Группийн ТУЗ -н дарга С.БОЛДХЭТ