Хэрэглэгчиддээ барих хамгийн нандин бэлэг

НАРАН ГРУПП- тэй 30 жил хамт байсан нийт ажиллагсад гадаад дотоодын харилцагч, хэрэглэгч та бүхэнд 30 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бид 30 жилийн ойн баярыг утган best seller бараанууддаа 30 хувийн хямдрал зарлаж хэрэглэгч харилцагчиддаа бэлэг барьж байна. Сонгогдсон бараа бүтээгдэхүүнүүд нь тухайн брэндийнхээ 2020 оны онцлох шинэ бүтээгдэхүүнүүд бөгөөд хямдрал урамшуулалд багтдаггүй гэдгээрээ онцлог юм.

30 жил бидэнтэй хамт байсан Эрхэм хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.

SWAROVSKI  брэндийн ETERNAL FLOWER коллекц

125 жилийн түүхтэй Swarovski брэнд 2020 онд шинэхэн коллекцоо танилцуулсан нь ETERNAL FLOWER юм. Хайртай хүндээ бид цэцгийн баглаагаар бэлэг барих нь их байдаг, гэтэл цэцэгс хэдхэн хоногийн дараа хатчихдаг. Харин бид хэзээ ч үхэшгүй мөнх цэцгийн баглааг хонин нүдэн цэцгээс санаа аван та бүхэндээ хүргэж байна. "Үхэшгүй мөнхийн цэцэг"  хэмээх энэхүү коллекцийн  хонин нүдэн цэцэг нь : Шинэ эхлэл, эх хүүхдийг бэлгэддэг бөгөөд өдөр тутмын болон дээд зэрэглэлийн гоёл чимэглэлд трэнд болж буй цэцэг юм. Энэхүү гайхамшигт бэлэгдэл бүхий коллекцыг Наран группийн хамт олон хэрэглэгчдээ бэлэг барин хямдралтай худалдан авах боломжийг олгож байна.

  1. Үндсэн металл дунд нь болор шигтгээг гар аргаар суулгаж өгсөн- Pave технологи
  2. Хүний биеийн хөдөлгөөн аясаар хөдлөх- Fancy Stone-технологийг нэг дор цогцлоосон коллекц юм.

YVES ROCHER брэндийн ELIXIR JEUNESSE нь таны арьсыг гадны нөлөөнөөс хамгаалж, хоргүйжүүлэн, үрчлээг тэнийлгэн дахин үүсэхээс эрчимтэй хамгаална.

Агаарын бохирдолд агуулагддаг Озон, угаар, моно исэл, болон азотын исэл нь шууд болон шууд бусаар арьсны эсийг исэлдүүлэн, эсийн бүтэлт үүсэх, эсийн бүтэц өөрчлөгдөхөд нөлөөлж арьсыг тань маш ихээр гэмтээн хөгшрөлтийг эрчимжүүлдэг гол хүчин зүйл юм. Афлоя навчны хандыг өндөр тунгаар агуулсан найрлага нь 100% натуралиар арьсанд шингэн  ижилсэн нэгдэж, арьсны гүнд хүрч үйлчилснээр эдгээр хүчин зүйлсээс нэг зэрэг давхар үйлчилгээ үзүүлэн хамгаална. 

SEIKO ханын цаг QXM379ST

Бидний мэдэх дэлхийн томоохон цаг үйлдвэрлэгчдийн нэг SEIKO-н түүх 140-өөд жилийн тэртээх Токио хотын жижигхэн ханын цагны дэлгүүрээс эхтэй. Ханын цаг худалдаалдаг жирийн нэг дэлгүүрийн эзэн Кинтаро Хаттори SEIKO нэрийн анхны ханын цагаа 1892 онд үйлдвэрлэж эхэлсэн тэр цагаас эхлэн чанарыг эрхэмлэн, хэрэглэгчдийн сэтгэлийг татахад хамаг анхаарлаа хандуулсаар ирсэн билээ.

Тэгвэл өнөөдөр энэхүү хичээл зүтгэлийн үр дүнг бид SEIKO цаг, түүний эд анги, загвар дизайн, өндөр хөгжсөн технологи бүрээс нь харж болохоор болжээ. Ханын цагны нүүрэнд байрлах SEIKO гэсэн нэр нь уг цаг нь нарийн хийц, сэтгэл хөдлөм загвартай гэдгийг баталж харин түүнд шингэсэн өвөрмөц өв соёл, өндөр чанар нь SEIKO ханын цагийг хамгийн зөв үнэ цэнэтэй болгодог.

Албан байгууллага, айл өрх бүр өөр өөрсдийн өнгө төрх, орон зай, цаг хугацааны дунд оршдог. Тэгвэл таны ажил амьдралын амжилт, аз жаргалтай мөч, хором бүрийг алдалгүй заахад танд хамгийн тод харагдах тэр зүйл нь SEIKO байх болно.

DELSEY брэндийн CHATELET AIR чемодан

Тансаг хээнцэр хийгээд хамгийн сүүлийн үеийн шинэчлэлийг ирэлхийлэгчдэд зориулан бүтээсэн энэхүү загвар нь өөр дээрээ GPS-тэй, энгийн цахилгаанаас 41 дахин илүү бат бөх цахилгаантай  тул та бүхнийг аялахад тань сэтгэл амар тав тухтай байхад тань туслана. Үүнээс гадна дотор тал нь цэвэр даавуун бөгөөд хувцасны уут, гутлын уут, өлгүүр багтааж өгсөн.

Та large, medium,cabin size-тайгаар бор, хүрэн улаан, саарал гэсэн өнгөнүүдээс сонголтоо хийгээрэй.

TIMBERLAND

Өндөр пүүзний ултай 6 'инчийн гутал SOLES. Гайхамшигтай хөнгөн Aerocore midsoles нь таны алхамд буцаж ойх хүч нэмдэг бүтэц ба резинэн улны гадна тал сайн зууралт өгдөг. Мөн гуталны их бие хэсэг нь арьс ширний үйлдвэрийн мөнгөн үнэлгээтэй дээд зэрэглэлийн ус нэвтэрдэггүй арьсаар хийгдсэн. 

• AeroCore™ энергийн систем нь алхам бүрийг хөнгөвчилж хөлд маш тухтай зөөлөн мэдрэмж өгөх бол OrthoLite® технологи нь хөлд дэр мэт тав тухыг өгдөг Амьсгалдаг материалтай гутал юм.

KENZO WORLD EAU DE PARFUM үнэртэн

Өөрийнхөөрөө байхыг хүссэн бүсгүй танд зориулсан үнэртэн. Сувдан шар ургамлын тэсрэлт, баялаг мөн тачаангуй EAU DE PARFUM хүн бүр ижилгүй гэдгийг илтгэсэн өнгө төрх үнэртэй.

Kenzo-ын үнэртэн нь хувцас загвараар чимсэн өөрийнхөөрөө байхыг хүссэн бүсгүйчүүдийн илэрхийлэл болохоос гадна нүд нь танд дэлхийг нээж өгөх болно.

  • Бусдаас онцгой байхыг хүссэн бүсгүй танд Эрч хүч, Анхилам цэцэгсийн үнэр, Онцгой, сэтгэл татам, эмэгтэйлэг үнэрийг танд санал болгож байна

Толгой үнэр: Сувдан шар ургамал үнэртэж, Зүрхэн нот: Бөөрөлзгөнө үнэртэнэ. Суурь нот: Цээнэ цэцэг, Мэлрэг цэцэг үнэртдэг.

VICTORINOX classic олон үйлдэлт хутга

128 жилийн өмнө Швейцарийн Ибах тосгонд Карл Эльсенер анх гэрийнхээ доод давхарт үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Өдгөө алдар нэр, бүтээгдэхүүний чанараар дэлхийд тэргүүлэх томоохон тонгорогны үйлдвэр болон өргөжсөн бөгөөд өдөрт 120 мянган ширхэг тонгорог үйлдвэрлэж дэлхий даяар худалдаалж байна. Тус үйлдвэрийн загварууд нь дэлхийд анхдагч бөгөөд хурц ир, бат бөх хайч, хумсны хуурай, хөмсөг зулгаагч, шүдний чигчлүүр зэргийг суурилуулж өгсөн байдаг. Наран группийн ойн баярт зориулан хэрэглэгчдээ барьж байгаа Классик загвар нь 58-хан мм-ийн хэмжээтэй сайн чанарын жижиг хутганд цогцлоосон гээд бодохоор үнэхээр гайхалтай бөгөөд Өргөн 9 мм Урт 58 мм Жин 21 г  бол доторх үйлдлүүд нь: Жижиг ир, Хайч,  Хумсны хуурай, Түлхүүрийн оосор, Шүдний чигчлүүр, Чимхүүр, 2.5мм халив зэрэг 7 үйлдэл багтсан төрөл юм.

SWATCH watch Big bold jelly бугуйн цаг

Big bold коллекцийн 2020 оны зуны шинэ загвар бөгөөд залуучууддаа Наран группээс барьж байгаа бэлгийн нэг юм. "Бид бүгд тод, энергитэй, динамик өнгийг хүсдэггүй гэж үү? Big bold jelly" загвар нь зуны өнгө, спортлог байдал, аз жаргалыг мэдрүүлнэ. Нэвт харагдах нүүр нь Швейцарь технологыг нэвт харагдуулж байгаа нь танд илүү итгэлийг төрүүлнэ.

  • Их бие: Пластик кейс
  • Хэмжээ: 47мм
  • Хөдөлгүүр: Кварц
  • Оосор: Резин
  • Усны хамгаалалттай.

THANN  брэндийн “Eden Breeze” Aroma Diffuser -Үнэр ууршуулагч

Та дээрх бараа бүтээгдэхүүнийн дэлгэрэнгүй мэдээлэл, үнэ, хямдралын мэдээллийг доорх хуудаснуудаас аваарай.

Утас: 7505-7505