LONGINES

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ КОМПАНИ:

Наран Их Дэлгүүр ХХК

ТАНИЛЦУУЛГА:

Longines: Чамин тансаг, уламжлал, гүйцэтгэл  Longines нь 1832 оноос хойш Швейцарын Saint-Imier хотод оршин тогтнож буй өв их түүхт цагны бренд юм. Тэдний цаг урлалын арвин их мэдлэг нь уламжлалт байдал, чамин тансаг болон гайхамшигт гүйцэтгэлийн чадвараар нь илэрдэг. Энэхүү олон жилийн цаг урлах туршлага нь Longines брендийг морин уралдаан, цана, теннис, уран гемнастик сур харваа зэрэг спортуудын  дэлхийн аваргын албан ёсны цаг заагч, Олон Улсын Морин Уралдааны Холбоо,  Олон Улсын Уран Гемнастикын Холбоо зэрэг байгууллагуудын хамтран ажиллагчаар ажиллах хүндтэй үүргийг даалгадаг байна. Эдүгээ далавчит элсэн цагны логогоороо дэлхий дахинд алдаршсан Longines бренд Swatch группын гишүүн, дэлхийн 140 гаруй оронд худалдаалагдаж байна.

ХАЯГ:

  • Наран Молл худалдааны төв | Хүүхдийн 100

УТАС:

7505-7055