TISSOT

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ КОМПАНИ:

Наран Их Дэлгүүр ХХК

ТАНИЛЦУУЛГА:

Tissot нь 1853 онд байгуулагдсанаасаа хойш “Уламжлалтаас шинийг санаачлагч” болох уриан доор цаг урлалын чанар болон шинэ санаачлагаараа анхдагч байсаар ирсэн билээ. Өнөөдөр Tissot нь Swatch группын гишүүн, дэлхийн хамгийн том цаг үйлдвэрлэгч, дистрибьютор   болоод байна. 160 гаруй жил Швейцарийн цагны эх нутаг болох Le Locle-д оршсоор ирсэн бол өнөөдөр Tissot цаг нь Швейцарийн уламжлалт цагны төрөлдөө номер нэг цаг болж, дэлхийн 160 гаруй улсын зах зээлд нийлүүлэлтээ хийж, хэрэглэгчээ хүчирхэг брэнд болсон юм.  

Tissot-ын өндөр технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн, онцгой ховор материал, хамгийн сүүлийн үеийн функцууд нь Швэйцарын цаг урлалд шинэ санаачлагаараа тэргүүлж буйн нэг жишээ юм. Бас нэгэн сайн чанар нь олон давуу талтай, өндөр чанартай бүтээгдэхүүнийг Швейцарын ямар ч цагны брендээс илүү таатай үнээр  хүргэж байгаа явдал юм.   Мөн FIBA (ОУ-н сагсан бөмбөгийн холбоо), AFL ( Австралын хөлбөмбөгийн лиг), MotoGP (Мотоциклын дэлхийн аварга ), FIM Superbike болон дугуй, туялзуур жад, мөсний хоккэйн дэлхийн аваргийн албан ёсны цаг заагч, хамтран ажиллагчын хувьд Tissot нь уламжлалыг хүндэтгэх, нягт нарийвчлал, чанартай гүйцэтгэлээр цаг урлалын үнэт зүйлсийг өндөрт өргөж явах үүрэгтэй юм.

Наран их дэлгүүр ХХК нь 2004 оноос Швейцарийн Swatch Группын Tissot Цагны албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа бөгөөд, одоо Улаанбаатар хотод Наран поинт дэлгүүрт SWS бутикээр, Наран моол дэлгүүр албан ёсны SWS дэлгүүрт борлуулж байна. 

ХАЯГ:

  • Наран Молл худалдааны төв | Хүүхдийн 100
  • Наран Центр худалдааны төв | УИД -н баруун талд
  • Эко Тауэр 3-р давхарт

УТАС:

7505-7055