SWATCH

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ КОМПАНИ:

Наран Их Дэлгүүр ХХК

ТАНИЛЦУУЛГА:

Swatch бол дэлхийн бугуйн цагны түүхэнд хувьсал хийсэн брэнд билээ. 1983 онд хямд үнэтэй, Швейцарьт үйлдвэрлэгдсэн, цагны ертөнцөд хувьсгал хийсэн пластик цаг үйлдвэрлэгдсэн нь Swatch байлаа. Энэ үеэс эхлэн бугуйн цаг нь дан ганц цаг хугацааг хэмжигч бус харин үг яриагүйгээр ярих нэгэн хэл болсон гэж хэлж болно. Swatch бол баяр баясал, өдөөн хатгалага, бугуйг чимэх халуун дулаан инээмсэглэл юм. 

2006 онд Swatch брэнд нь 333 сая дахь цагаа үйлдвэрлэсэн баяраа тэмдэглэж, өнгөлөг бөгөөд сүүлийн үеийн чиг хандлагыг илэрхийлэх сэтгэл татам цаг гэдгээрээ танигдсан дэлхийн томоохон брэндүүдийн нэг болсноо зарласан билээ.

Swatch-г ганцхан удаа хараад л Swatch цаг нь бусдаас тэс өөр болохыг хүн бүр мэддэг. Яаж гээч? Гадаад үзэмж, өнгө, пластик материал гэж үү? Энэ бол түүний загвар, Швейцарь хөдөлгүүр, юутай ч зохицох хувирамтгай чанар зэрэг юм. Swatch брэндийн бугуйн цагнууд нь хэзээ ч, ямар ч насны хүмүүс зүүж болохуйц байдгаараа онцлог юм. Swatch цаг нь бүх хэрэглэгчдэд зориулагдснаар барахгүй ярихгүйгээр өөрийгөө илэрхийлэх сэтгэл хөдлөлийн илэрхийлэл билээ.

ХАЯГ:

  • Наран Молл худалдааны төв | Хүүхдийн 100
  • Наран Плаза худалдааны төв | Энхтайваны гүүр

УТАС:

7505-7055