DELSEY

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ КОМПАНИ:

Наран Их Дэлгүүр ХХК

ТАНИЛЦУУЛГА:

Delsey компанийг Францын ах дүү Delahaye, болон Seynhaeve нар 1946 онд үүсгэн байгуулсан бөгөөд өөрсдийнхээ нэрийн нэгтгэлээс компаниа нэрлэжээ. Анхы үйлдвэрлэж байсан гол нэр төрөл нь зургийн хэрэгслийн зөөврийн цүнх, зургийн аппаратыг зориулалтын цүнх байсан байна. Харин 1970 оноос аяллын цүнх чемодны салбарт үйл ажиллагаааа өргөжүүлж, Airstyle нэртэйгээр хатуу чемоданаа үйлдвэрлэж эхэлжээ. Delsey брэнд нь Парис хотын эртний уламжлал, давтагдашүй түүхийг шингээн, бүтээгдэхүүний технологи болон загвар дизайнд байнга шинэчлэлт, сайжруулалт хийж ирсэнээр эдүгээ дэлхийн 5 тивийн 110 гару оронд өөрийн брэндийг борлуулалсан дэлхийд 2 дах том цүнх чемоданы компани болон хөгжжээ.

2011 оноос эхлэн Delsey брэнд зар сурталчилгааныхаа шинэ аяныг Парис хотын хамгийн алдартай Molin rouge кабаре театрын  гоцлол бүжигчин Danah-тай хамтран хийсэн бөгөөд сурталчилгааны зургийг Парис хотын хамгийн түүхэн дурсгалт болон үзэсгэлэнт газруудад хийж, бүтээгдэхүүний цувралаа мөн тэр газруудын нэрээр нэрлэж бүтээх болжээ.

Коллекцийн нэр-Montmartre /Парисын хамгийн эртний 18-р дүүрэг энд цагаан бөмбөгөр оройтой St Basilic-Н зэрэг эртний барилга байдаг/, Tuileries /1561 онд баригдсэн Хааны ордон 4-р Хенрих-ээс Наполеон Бонапарт хүртэлх хаад амьдарч байсан/, Chatelet /Францын хотын төвийн 1-р дүүрэг дэх метро буудал/ 2014 онд Delsey Брэнд өөрийн жингээ хэмждэг, Delsey сайт-нд чемоданы кодоо бүртгүүлж, алдсан тохиолдолд хайдаг, мөн түүнчлэн эвхэгддэг чемодан зах зээлд нэвтрүүлсэн бол 2015 оны эхээр Delsey Брэнд гар утасны аппликейшнд суурилсан ухаалаг чемодан үйлдвэрлэж худалдаанд гаргахаар зэхэж байна. Энэхүү шинэ загварын чемоданыг PLUGGAGE гэж нэрлэсэн бөгөөд энэхүү чемодан нь дараах 10 төрлийн функцтэй юм.

Үүнд :

  1. Жингээ хэмжих,
  2. Зай цэнэглэх,
  3. Тээш ачигдсан эсэх тухай мэдээлэгч,
  4. Дотор гэрэлтүүлэг,
  5. Нислэгийн цагийн мэдээлэл,
  6. Чемодан нээх хаах үед хурууны хээг шалгах,
  7. Чемодан цоожлогдсон эсэхийг шалгах,
  8. Цаг агаарын урьдчилсан мэдээлэл,
  9. Спикер,
  10. Аялсан газрын чеклист бүртгэх     

ХАЯГ:

  • Наран Молл худалдааны төв | Хүүхдийн 100
  • Наран Плаза худалдааны төв | Энхтайваны гүүр
  • Наран Пойнт худалдааны төв | Хуучнаар түүхийн музейн баруун талд
  • Наран Плэйс худалдааны төв | 13 -р хорооллын дунд зам

УТАС:

7505-7055

СОШИАЛ МЕДИА: