L'OREAL
МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ КОМПАНИ:
Наран Бьюти Уорлд ХХК
ТАНИЛЦУУЛГА:
1907 онд Францын залуу химич залуу Eugène Schueller Aureale нэртэй өмнө нь байгаагүй өнгийн үсний будаг боловсруулан гаргаж ирсэнээр L’Oreal группын түүх эхэлсэн. 1920 онд 3 химичтэй жижиг компани байсан бол, 1950 онд судлаачдын баг нь 100, 1984 онд 1000-д хүрч, өнөөдөр ойролцоогоор 2000 хүн ажиллаж байна.
L’Oreal компани анх үсний будагны бизнес эрхлэдэг байсан бөгөөд сүүлдээ компани арьс арчилгааны болон гоо сайхны салбарт ажиллаж эхэлсэн.Одоо тус компани 500 гаруй брендийн мянга мянган бүтээгдэхүүнийг өөртөө багтаасан хамгийн том гоо сайхны компани болжээ. Тус компани үсний будаг, үс буржийлгах бүтээгдэхүүн, үс засалтын бүтээгдэхүүн, арьс арчилгаа, нүүр будалтын болон үнэртний зах зээлд үйл ажиллагаа явуулж байна.
Тив болгонд өөрийн дермотологийн лабориторитой учраас дэлхийн үндэстэн бүрийн бүсгүйчүүдийн арьсны онцлогт тохируулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж чаддаг. Ази тивд гэхэд Японы Токио хотод лабораторитой.Бүх насны эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд зориулж, арьсны онцлогт нь тохируулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба нийгмийн бүх давхаргын хүмүүст хүрч үйлчлэхийн тулд үнийн маш боломжийн бодлого баримталдаг юм.
ХАЯГ:
- Наран Молл худалдааны төв | Хүүхдийн 100
- Наран Плаза худалдааны төв | Энхтайваны гүүрний баруун талд
- Наран Плэйс худалдааны төв | 13-р хорооллын дунд зам
УТАС:
+976-94000049