Barbie

Барби хүүхэлдэй нь 1959 онд тоглоомны үзэсгэлэн дээр анх танилцуулагдсанаар энэхүү алдарт хүүхэлдэйний маань түүх эхэлсэн билээ. 1945 онд Харолд Матсон , Рут Элиот Хандлер нар охиныгоо цаасан хүүхэлдэйгээр тоглож байхыг хараад энэ тоглоомны 3D хэлбэрийг бүтээхээр шийдэж 1956 онд Лилли хэмээх хүүхэлдэйг анх гаргасан байна.

Рут, Элиот хоёрын охиныг Барбара, хүүг нь Кеннет гэдэг байсан бөгөөд тэд хүүхдүүдээ Барби, Кен гэж товчилж дууддаг байсанаар алдарт Барби, Кен хүүхэлдэйний нэр бий болсон түүхтэй. Барби нэрийг зөвхөн хүүхэлдэйгээр зогсохгүй Барби нэрийн ном, хувцас, гоо сайханы бүтээгдэхүүн, видео тоглоом, хүүхэлдэйн кинонуудад ашиглан тэр бүр нь амжилтанд хүрсээр байна. Барби хүүхэлдэйг сонирхон цуглуулга хийдэг 100,000 мянга гаруй хэрэглэгч байдаг.

Барби хүүхэлдэй нь зөвхөн гоё сайханы илэрхийлэл биш хүүхдүүдийн оюун ухааныг тэлэх, ирээдүйд мэргэжил боловсролоо сонгоход нь туслах зорилгоор олон шинэ загваруудыг гаргасан.   Барби нь дотороо олон төрөл байдаг ба үүнээс I can be буюу би бүхнийг чадна мэргэжилтэй хүүхэлдэй, Barbie Fashionistas буюу загвар өмсөгч барби нь 100 хөдөлгөөн хийх чадвартай.     Барби хүүхэлдэйг зохион бүтээгчид нь хүүхдүүдийн төлөвшилд анхаарч  , нийгмийн сайн сайханы төлөө олон шинэлэг ажлуудыг зохион явуулсаар байна.

ХАЯГ:

  • Наран Молл худалдааны төв | Хүүхдийн 100.
  • Наран Плаза худалдааны төв | Энхтайваны гүүрний баруун талд.
  • Наран Кидс худалдааны төв | 13-р хороолол 3 өндөр

УТАС:

+976-77207007

СОШИАЛ МЕДИА: