Eva Lingerie

МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧ КОМПАНИ:

Наран Лайфстайл ХХК

ТАНИЛЦУУЛГА:

Дэлхийн мянга мянган охид бүсгүйчүүдийн таашаалд хэдийнэ нийцэж, өдөр тутмын хэрэглээ басхүү гоёл болж чадсан Eva Lingerie брэнд нь 1992 онд Лондон хотноо Эрик Ридийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тун удалгүй Европын дотуур хувцасны зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олж чадсан юм. Эмэгтэй дотуур хувцас, унтлагын хувцаснаас гадна усны хувцас, даруулга үйлдвэрлэдэг нь бүсгүйчүүдийн таашаалд хэдийнэ нийцэж, өдөр тутмын хэрэглээ нь болжээ. 

Наран Групп Монгол бүсгүйчүүдийн биеийн онцлогт тохирох, хэрэглээ шаардлагад нийцэх “Eva Lingerie” дотуур хувцасны  дэлгүүрийг 2011 оны 11-р сарын 26-ны өдөр албан ёсоор Наран Малл төвд нээсэн юм. Зөвхөн дотуур хувцас төдийгүй оймс, трико зэрэг бүсгүйчүүдийн гоёл ч манай дэлгүүрт бий. Хэрэглэгчиддээ улам ойртох үүднээс өнөөдөр Наран Плаза, Наран Пойнт, Наран шоп, Наран Центер худалдааны төвүүдэд өөрийн салбар дэлгүүрээ нээн үйл ажиллагаагаа явуулж байна. 

ХАЯГ:

  • Наран Молл худалдааны төв | Хүүхдийн 100
  • Наран Плаза худалдааны төв | Энхтайваны гүүр
  • Наран Плэйс худалдааны төв | 13 -р хорооллын дунд зам
  • Наран центр төв | Улсын Их Дэлгүүрийн баруун талд

УТАС:

+976-75057505

СОШИАЛ МЕДИА: