НАРАН ТРЕЙД ХХК

Монгол Улсын анхны хувийн хэвшлийн компаниудын нэг болох Наран Трейд ХХК нь 1990 онд Улаанбаатар хотод “НАРАН ШОП” нэртэй валютын дэлгүүр байгуулж бизнесийн гараагаа эхэлсэн бөгөөд 32 жилийн турш өсөн дэвшиж амжилттай ажилласаар байна.

Эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь онцолж Монгол улсын Засгийн Газар болон Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Наран Группийг “Шилдэг ТОП-150 аж ахуйн нэгж”-д 2008 оноос хойш жил дарааллан шалгаруулсан нь манай хамт олны хичээл зүтгэлийн үр дүн билээ. 2018 оны байдлаар худалдаа үйлчилгээ, нийтийн хоол, үл хөдлөх хөрөнгө, хэвлэл мэдээлэлийн салбарт нийт 14 охин компани, 810 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ВЕБ САЙТ: https://narangroup.mn

АЛСЫН ХАРАА

Дэлхийн энтэй компани байх.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Орчин үеийн амьдралын хэв маягыг бүтээхэд зах зээлдээ тэргүүлэгч нь байна.

УРИА ҮГ

Таны хамгийн сайн сонголт.

Үнэт зүйл

АЖИЛТАН

ХАРИЛЦАГЧ, ХЭРЭГЛЭГЧ

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Брендүүд

Түүхэн замнал

2022

Kenzo брэндийн албан ёсны эрхийг авав.


2019

"Наран Лайф стайл ХХК" -ийн логог шинэчлэв.


"Наран Фүүдс ХХК" -ийн логог шинэчлэв.


2018

"Наран Март ХХК" -ийн логог шинэчлэв.


"Наран Косметикс ХХК" -ийн логог шинэчлэв.


"Наран Трейд ХХК" -ийн логог шинэчлэв. 28 жилийн турш тасралтгүй ашигласан амжилт, бүтээн байгуулалттай цуг байсан хуучин логог орчин үеийн чиг хандлагад чиглүүлэн өсөн дэвжихийг бэлгэдэж шинэчлэв.


2017

Онцлох импортлогч Энтрепренер. МҮХАҮТ-с шалгаруулдаг оны онцлох импортлогч “Энтрепренер”.


2016

Наран Плэйс хотийн дүр төрх бүрдүүлэгч шилдэг барилга. Mongolian Property Awards.


Наран Плэйс шилдэг орон сууц. Mongolian Property Awards.


Нийгмийн даатгалын шилдэг татвар төлөгч. Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгаруулдаг оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгж.


Бизнесийн эрхэмсэг оршихуй. МҮХАҮТ-с шалгаруулдаг “Бизнесийн эрхэмсэг оршихуй” шагнал.


2015

2015 Шилдэг татвар төлөгч. Монголын Татварын Албанаас шалгаруулдаг оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгж.


2014

2014 Шилдэг татвар төлөгч. Монголын Татварын Албанаас шалгаруулдаг оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгж.


Шилдэг аж ахуйн нэгж. МҮХАҮТ-с шалгаруулдаг ТОП-150 шилдэг аж ахуйн нэгж.


2013

Шилдэг аж ахуйн нэгж. МҮХАҮТ-с шалгаруулдаг ТОП-150 шилдэг аж ахуйн нэгж.


Хүрэл меркури. МҮХАҮТ-с шалгаруулдаг оны онцлох 10 аж ахуйн “Шилдэг аж ахуйн нэгж”.


2012

Онцлох импортлогч Энтрепренер. МҮХАҮТ-с шалгаруулдаг оны онцлох импортлогч “Энтрепренер”.


Хүрэл меркури. МҮХАҮТ-с шалгаруулдаг оны онцлох 10 аж ахуйн “Шилдэг аж ахуйн нэгж”.


“Топ 10 Аж ахуйн нэгж". Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим.


2011

Нийгмийн хариуцлагын онцлох компани "Excellence in CSR”. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим.


Монгол Улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын "Улаанбаатар түншлэл-2011"-н Дээд шагнал "Гран-При" цом. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар түншлэл.


Хүрэл меркури. МҮХАҮТ-с шалгаруулдаг оны онцлох 10 аж ахуйн “Шилдэг аж ахуйн нэгж”.


"Капитал Пропертиз ХХК" -ийг үүсгэн байгуулав. Тус компани нь барилга угсралт, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.


2010

Шилдэг аж ахуйн нэгж. МҮХАҮТ-с шалгаруулдаг ТОП-150 шилдэг аж ахуйн нэгж.


Мөнгөн меркури. МҮХАҮТ-с шалгаруулдаг оны онцлох 10 аж ахуйн “Шилдэг аж ахуйн нэгж”.


2009

"Интеркьюзин ХХК" -ийг үүсгэн байгуулав. Тус компани нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өдгөө Tuul International Fusion Restaurant, New Yor Liberty Restaurant, Thai Elephant Restaurant, The Coffee Bean & Tea Leaf, Hard Rock Cafe Ulaanbaatar зэрэг ресторануудын үйл ажиллагааг явуулдаг юм.


2008

2008 оны Тэргүүлэх аж ахуйн нэгж. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим.


Ази номхон далайн жижиглэн худалдааны нийгэмлэгүүдийн холбооны дээд шагнал. Ази номхон далайн жижиглэн худалдааны нийгэмлэг.


“ТОП 100 аж ахуйн нэгж". Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим.


Шилдэг аж ахуйн нэгж. МҮХАҮТ-с шалгаруулдаг ТОП-150 шилдэг аж ахуйн нэгж.


Шилдэг хөрөнгө оруулагч "Наран молл”. Монголын хот байгуулалтын хөгжлийн танхим.


2006

Шилдэг аж ахуйн нэгж. МҮХАҮТ-с шалгаруулдаг ТОП-150 шилдэг аж ахуйн нэгж.


"Шилдэг импортлогч" Импорт шоу 2006 үзэсгэлэнгийн цом. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим.


"Наран Моторс ХХК" -ийг үүсгэн байгуулав. Дэлхийд тэргүүлэгч BMW авто машины албан ёсны дистрибьютер “Наран Моторс” ХХК байгуулагдлаа. Тус компанийн авто машины үзэсгэлэнгийн танхим болон засвар үйлчилгээний төв бүхий Наран Плаза төв ашиглалтанд орлоо.


"Эс Би Эн ТВ" -ийг үүсгэн байгуулав. Наран Группийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан SBN телевиз 8 дугаар сард ашиглалтанд орж, нийтлэл нэвтрүүлгээ үзэгчдэд толилуулж эхэллээ.


“Наран Лайфстайл ХХК" -ийг үүсгэн байгуулав. Тус компани нь Timberland, Adidas, Esprit, Celio зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй төлөөлөгч юм.


2005

Шилдэг аж ахуйн нэгж. МҮХАҮТ-с шалгаруулдаг ТОП-150 шилдэг аж ахуйн нэгж.


2004

"Шилдэг брэнд бүтээгдэхүүн импортлогч байгууллага" Алтан медаль. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар түншлэл.


BIZ&ART FEST 2004 фестиваль Алтан өргөмжлөлийн эзэн болов. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим.


Олон улсын чанарын "Алтан титэм”. International Quality Crown Award London 2004.


2003

"Үндэсний топ-100 аж ахуйн нэгж" өргөмжлөл. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим.


BIZ&ART FEST 2003 фестиваль Алтан өргөмжлөлийн эзэн болов. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим.


2002

Улаанбаатар хотын анхны 10 Нийгмийн "Шилдэг бүтээн байгуулалт” -н эзэн болов. Монголын архитекторуудын эвлэл, Монголын Рекламны Ассоциаци.


2000

Монголын архитектуруудын холбоо, Монголын рекламын ассоциацийн холбооноос Нийслэлийн оны шилдэг 10 барилгын нэгээр тодорч, өргөмжлөл хүртсэн Наран Трейд” ХХК- ний төв оффисийн барилгыг хүлээн авлаа.


1998

Монголд анх удаа кабелийн олон сувагт телевиз буюу орчин үеийн дэвшилтэт технологи болох ММДС системээр дэлхийд нэртэй сувгуудыг түгээх “Супер вижн” ХХК-ийг байгуулав.


1997

"Сити Реал Эстейт ХХК" -г үүсгэн байгуулав. Тус байгууллага нь үл хөдлөх хөрөнгийн зууч, удирдлагын чиглэлийн үйл ажиллагааг явуулдаг юм.


Наран Эло ХХК" -г үүсгэн байгуулав. Дэлхийн алдарт Sony брэндийн Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй төлөөлөгчөөр өнөөг хүртэл ажиллаж байна.


1996

"Наран Фүүдс ХХК" -г үүсгэн байгуулав. Тус компани нь Storck, Toblerone, Mirabell, Guylian, Granini, Del Monte, Cirio гэх мэт хамгийн чанартай брэнд хүнсний бүтээгдэхүүнүүдийн Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй төлөөлөгч юм.


"Наран Косметикс ХХК" -г үүсгэн байгуулав. Тус компани Evoluderm, Enchanteur, Romano, Carrie Junior брэндүүдийн албан ёсны онцгой эрхтэй төлөөлөгч бөгөөд үндэсний брэнд Mondent шүдний ОО, Tulip үсний будгыг Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна.


"Наран Март ХХК" -ийг үүсгэн байгуулав. Тус компани Apple Minimart, Naran Supermarket сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд өдөр бүр шинэ, чанартай хүнсийг худалдан авагч нартаа хүргэж байна.


"Наран Бьюти Уорлд ХХК" -ийг үүсгэн байгуулав. Тус компани нь Yves Rocher, Thann, The Body Shop, Kiss NY, L'Oreal гэх мэт брэндүүдийн Монгол дахь албан ёсны онцгой эрхтэй төлөөлөгч юм.


1995

"МҮХАҮТ" -н гишүүнээр элсэж өнөөг хүртэл хамтран ажилласаар байна.


"Наран Их Дэлгүүр ХХК" -г үүсгэн байгуулав.Дэлхийд нэр хүндтэй томоохон компаниуд тухайн үед бидэнд итгэл хариуцлага хүлээлгэн Монгол дахь албан ёсны дистрибьютерийн эрхээ олгож бидэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Үүнд: Германы Storck брэндийн чихэр шоколад, Францын ARC шил шаазан эдлэл, Щвейцарийн Victorinox брэнд г.м.


1990

"Наран Трейд ХХК" -г үүсгэн байгуулав. Зах зээлийн эдийн засгийн нээлттэй бодлого Монгол оронд хэрэгжин бодит биеллээ олсноор гадаад дотоодод хувийн бизнес, үйлдвэрлэл, худалдаа эрхлэх зах зээлд өрсөлдөж ажиллах бодит боломжийг бүрдүүлж өгсөн юм.


Ихэнх дэлгүүр хоршоо үүдээ барьсан 90-ээд онд хувийн хэвшлийн анхдагчид төрөн гарч байсан үед 13-р хороололд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай байранд Улаанбаатар Хотын Захиргаанаас шалгаруулсан тендэрт арваад компанитай өрсөлдөн ялснаар “Наран шоп” дэлгүүрээ анх үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй билээ.