Дэлхийн цаг гоёл чимэглэл үзэсгэлэн худалдаа 2024

Бугуйн цаг нь цаг хугацааг харуулдаг өдөр тутмын хэрэгсэл байхаас гадна бидний хэн болох, хувийн стиль, мэдрэмжийг илэрхийлдэг маш хүчтэй тунхаглал юм. Тэгвэл Наран Их Дэлгүүр нь дэлхийн алдарт цагнууд, тэр дундаа Швейцар цагны нэр хүндтэй брэндүүдийг хэрэглэгчиддээ санал болгосоор 20 жилийн хугацаа өнгөрчээ. Олон жилийн баялаг түүхтэй брэндүүд болох Omega, Longines, Rado, TAG Heuer, Tissot, Swatch, Seiko зэргийг таны нэр төрийн баталгаа болгон худалдаалдаг билээ. Тэгвэл урьд өмнө нь нэрийг нь сонсоод л өнгөрсөн брэндүүдтэйгээ танилцацгаая.

 

 

Longines брэнд

Longines брэндийн урт удаан тогтвортой тасралтгүй ажиллагаа найдвартай хөдөлгүүртэй цаг гэдгээрээ цаг сонирхогчдын дунд алдартай. 192 жилийн түүхтэй тус брэнд нь дэлхийн цагны хөгжлийн түүхэнд оруулсан хувь нэмэр их бөгөөд дэлхийн анхны 2 өөр цагийн бүсийг нэгэн зэрэг заадаг цаг, анхны хронограф буюу хугацаа хэмжигчтэй цаг бүтээж байсан гэх зэрэг баялаг түүхтэй брэнд юм. Тус брэндийн лого болох далавчтай элсэн цаг нь дэлхийн оюуны өмчид бүртгэгдсэн хамгийн эртний одоо хүртэл өөрчлөгдөөгүй байгаа худалдааны тэмдэг хэмээн бүртгэгдсэн байдаг

 

Rado брэнд

Дэлхийн дахинаа Материалын Мастерууд хэмээн алдаршсан тус брэнд нь цагны материалын элэгдэшгүй бат бөх удаан эдэлгээтэй байлгахын төлөө “Бид төсөөллөө бүтээж чадна” уриатай ажилладаг бөгөөд 30 гаруй жилийн судалгаа шинжилгээний үр дүнд 1962 онд дэлхийн анхны зурагддаггүй цагийг бүтээж байсан бөгөөд 2002 бүтээсэн V 10 K загвар нь 10’000 виккер буюу алмаз чулууны хатуулагтай дүүцэхүйц үл зурагдах материалтай цагийг бүтээсэн байдаг.

 

Tissot брэнд

Tissot брэнд орчин үед дэлхийн томоохон спортын лигүүдийн албан ёсны цаг заагч гэдгээрээ алдартай ч тус брэнд маань 1853 онд байгуулагдаж байсан баялаг түүхтэй брэнд бөгөөд дэлхийн цагны түүхэнд хамгийн анхны соронзон долгионы тэсвэртэй цаг бүтээж байсан гэх тодотголтой брэнд юм.

 

Omega брэнд

Omega брэнд нь хүн төрлөхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг Олимпын наадмын албан ёсны цаг заагчаар 1932 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд дэлхийн анхны саран дээл буусан цаг гэдгээрээ мөн дэлхий дахинаа танигдсан брэнд юм. 1969 онд хүн төрөлхтөн анх саран дээр газардахдаа Omega Speedmaster Professional цагийг зүүж байсан бөгөөд тус цаг нь маш олон шалгуурыг давснаараа сонгогдож байсан юм.

 

Tag Heuer брэнд

Tag Heuer брэнд нь SWATCH группын цаг биш бөгөөд LVMH группэд харъяалагддаг Швейцар цагны брэнд юм. Тус брэнд нь 1911 онд орчин үеийн хурдны машин болон онгоцны хянах самбарын төхөөрөмжийг бүтээсэн байдаг. Мөн 1962 онд John Glen гэх эрхэм дэлхийн тойрог замаар нислэг хийхдээ Heuer Stopwatch цаг зүүсэн нь Швейцар цаг сансарт гарсан анхны тохиолдол болж байсан юм. 1985 онд Heuer цаг үйлдвэрлэгч нь Саудын Арабын хөрөнгө оруулалттай «TAG» буюу ‘Techniques d’Avant-Garde’ групптэй нэгдснээр анх TAG Heuer нэртэй болжээ.

share